Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

ТӨВ: Сүүлийн 40 жилд авч байгаагүй их ургац хураажээ

12

СҮХБААТАР: Дундын хоршоог дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

8

СҮХБААТАР: Хүнсний нян судлалын лабораторитой боллоо

10

ХОВД: Малчид 58.9 мянган тонн хадлан бэлтгэжээ

10

ХОВД: Малын үнийг тарга хүч, нас, төрлөөр нь тогтоож байна

7

ХӨВСГӨЛ: “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрт 41 мянга гаруй хүүхэд хамрагдана

10

ХОВД: Энэ онд 34.5 мянган тонн ургац хураан авчээ

17

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Мон Жүүс” үндэсний үйлдвэрт ажиллалаа

10

Ч.Даваабаяр Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбоо-ны Ерөнхийлөгч Д.Нарантуяаг хүлээн авч уулзлаа

44

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо
ах

62

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

49

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

44

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

37

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

30

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

27

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

25

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

24

Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүлнэ

23

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

23

УВС: Үзэсгэлэн худалдаагаар сүү, сүүн бүтээгдэхүүн хамгийн сайн борлуулалттай байв

23

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

22

Д.Оюун-Эрдэнэ: Сүү, цагаан идээгээ уламжлалт аргаар хадгалж, савлагаандаа анхаардаг
ах

Монголдоо өсгөж буй тахианы махаар дотоодын зах зээлийн 20 хувийг хангахаар зорьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ажигана” ХХК-ийн “Оргио” тахианы аж ахуйд /2024.05.07/ ажиллалаа. “Оргио” тахианы аж ахуй нь эх сүрэг, инкубатор, дэгдээхэй бойжуулах байр, төхөөрөх цех, тэжээлийн үйлдвэр, итгэмжлэгдсэн лаборатори, мал эмнэлгээс бүрдсэн махны чиглэлийн тахианы иж бүрэн аж ахуй юм.

Манай улс жилд 22 мянга гаруй тонн тахианы махыг импортоор 50-60 сая ам.доллароор авч байна. Тахианы махны дотоодын хэрэглээ жил бүр 20 хувиар өсч байгаа бөгөөд өсөн нэмэгдэж буй дотоодын зах зээлийн 15 хувийг үндэсний үйлдвэрүүд хангаж байна. “Ажигана” ХХК-ийн “Оргио” үйлдвэр нь жилд 1,000 гаруй тонн буюу дотоодын тахианы махны хэрэглээний таван хувийг үйлдвэрлэдэг. Харин цаашид эх сүргийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлэх, автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх, дотоодын тахианы махны хэрэглээний 20% бүрдүүлдэг болох зорилго тавиад байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаа. Тэгвэл “Ажигана” ХХК “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 8.3 тэрбум төгрөгийн зээл авч, тэжээлийн үйлдвэр өргөтгөх, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдүүлэх ажлууд хийжээ. Мөн шинэ инкубатор суурилуулахад гаалийн албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтөд хамрагдсан байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд өнөөдөр маш олон үйлдвэр, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид маань хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. “Оргио” тахианы аж ахуйн хувьд “Хүнсний хувьсгал”-аас 8.3 тэрбум төгрөгийн зээл авч зориулалтын агуулах шинээр барьж, эх сүргийн аж ахуйгаа шинэчилэн үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна. Мөн тэжээлийн үйлдвэрийг өргөтгөж, шинэ инкубатор суурилуулсан бөгөөд ингэхдээ гаалын албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтөд хамрагджээ. Харин энэ жилийн хувьд “Оргио” тахианы аж ахуй 7 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт өгсөн бөгөөд зээл судлагдаад шийдэгдэх шатандаа явж байна. Тэгэхээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн бол цаг үеэ олсон маш чухал дэмжлэг болж чаджээ. Өнөөдөр Монгол Улсад “Оргио” тахиа “Баялаг тахиа” хоёр нийлээд дотоодын зах зээлийн 10-15 хувийг хангаж байна. Харин үлдсэн 85-90 хувийг цэвэр импортоор хангаж байна. Тэгэхээр бид тахианы махны импортыг багасгах, Монголдоо өсгөж бойжуулсан, гарал үүсэл нь тодорхой, чанартай тахианы мах болон тахианы махаар хийгдсэн бүтээгдэхүүнээр ард түмнээ хангахыг зорьж байна.

“Оргио” тахианы аж ахуйн үйлдвэрийн дарга Б.Ариунсүх: Манай үйлдвэр анх 2013 онд суурь нь тавигдаж байсан. Монголдоо тахианы мах үйлдвэрлэхийн тулд 2014 оноос эх сүрэг нутагшуулж сүүлийн 10 жил энэ салбарт туршлага хуримтлуулсан байна. Манайх эх сүрэг болон мах бэлтгэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд бусад шувууны аж ахуй, хоршоодтой хамтрах боломж нэмэгдэнэ. Үйлдвэр сардаа 100 тонн тахианы мах бэлтгэх хүчин чадалтай. Жилдээ 1.1 саяас 1.5 сая дэгдээхэй бойжуулж байна.

Эх сүргээ Голландын махны чиглэлийн Росс-308 үүлдрийн 1 хоногийн настай дэгдээхэйгээр жилд 4 удаа сэлбэдэг.Эх сүргээс гарсан өндгийг 21 хоног буюу 510 цаг инкубаторт дарж амилуулдаг байна.  Тахиа өсгөх цехэд дэгдээхэйг 42 хоног бойжуулах бөгөөд тахианы мах бэлтгэх, ангилах, савлах ажиллагааг олон улсын ISO 9001, Халал стандартын дагуу хийдэг аж. Харин тэжээлийн үйлдвэр нь дотоодын улаан буудайг Cargill брэндийн тэжээлийн нэмэлтээр баяжуулан үйлдвэрлэдэг байна.

Цаашид хийхээр төлөвлөсөн ажлууд:

  • Эх сүрэг, инкубатор, тэжээлийн үйлдвэр, төхөөрөх цехэд түшиглэн
    кластер хоршоологчид, тахиа өсгөх аж ахуйнуудтай хамтран ажилладаг болох.
  • Эх сүргийн хүчин чадлыг 50% нэмэгдүүлэх.
  • Төхөөрөх цехийг автоматжуулж, бүтээмж нэмэгдүүлэх.
  • Автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх.
  • Тахианы хаягдлыг дахин боловсруулах Уураг тэжээлийн үйлдвэр барих.
  • Тахианы сангасыг дахин боловсруулах био түлш, бордооны үйлдвэр
    барих.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний
    хөдөлгөөний хүрээнд үйлдвэрийн хашаанд болон Налайх хотод 10,000
    мод тарих.
  • Оргио тахианы аж ахуй болон хамтран ажиллагч хоршоод дотоодын
    тахианы махны хэрэглээний 20% бүрдүүлдэг болно
Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монголдоо өсгөж буй тахианы махаар дотоодын зах зээлийн 20 хувийг хангахаар зорьж байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх