Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7

№135 I Хүнсний хувьсгал- “Зөвлөлдөх уулзалт-Баялаг бүтээгчдийн дуу хоолой”

11

Ховд: Экспортод гаргах махны шинжилгээг орон нутагт хийж эхэллээ

16

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг нэмэгдүүлнэ

141

“Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор Дэлхийн Хүнсний Өдрийг тэмдэглэлээ

7

№ 134 | Хүнсний хувьсгал- 21 аймгийн дуу хоолой

14

Булган: Намрын ногоон өдрүүдээр 370 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ

9

Говь-Алтай: Хүлэмжийн аж ахуйн үр шимийг хүртэж эхэллээ

8

Архангай: Өндөр-Улаан сумын саальчид сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахдаа хуванцар савыг бүрэн халжээ

14

Булган: Малчдын түвшинд хадланг 171 хувиар давуулан биелүүлжээ

22

Орхон сумын төмс, хүнсний ногооны 20 орчим хувийг дангаараа хангадаг
ах

141

“Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор Дэлхийн Хүнсний Өдрийг тэмдэглэлээ

105

“Жүр Үр” ХХК-ийн шинэ үйлдвэрийн нээлт өнөөдөр /2025.09.26/ болно

42

Үндэсний манлай үйлдвэрлэгч “Жүр үр” компани шинэ үйлдвэрийн байраа ашиглалтад орууллаа

22

Орхон сумын төмс, хүнсний ногооны 20 орчим хувийг дангаараа хангадаг

16

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг нэмэгдүүлнэ

14

Булган: Малчдын түвшинд хадланг 171 хувиар давуулан биелүүлжээ

14

Булган: Намрын ногоон өдрүүдээр 370 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ

13

ХОВД: Эр хонь 270-300 мянган төгрөгийн үнэтэй байна

12

№ 133 | Хүнсний хувьсгал- Үйлдвэрлэлээс эхэлсэн хувьсгал

11

Завхан: Ноос махны ашиг шим жигд тэнцүү сартуул үүлдрийн хонийг үржүүлж байна

11

Ховд: Экспортод гаргах махны шинжилгээг орон нутагт хийж эхэллээ

9

Говь-Алтай: Хүлэмжийн аж ахуйн үр шимийг хүртэж эхэллээ
ах

“Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжсэнээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” жил бүр тарих модны тоогоо 3-5 дахин нэмэгдүүлжээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” 15 дахь жилдээ хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон “Хүнсний хувьсгал” ТББ, “Баялаг бүтээгчдийн дэмжих холбоо”–ны гишүүд оролцож хаврын мод тарилтад нэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн хавар, намар бүх нийтээр мод тарьж, байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад иргэдийн оролцоог хангах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэх чиглэлээр олон ажлыг эрчимжүүлэхээр үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон.  

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш жил бүр тарих модны тоогоо 3-5 дахин нэмэгдүүлж байгаа талаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн холбогдох албаны хүмүүс онцоллоо. Өдөрлөгийн хүрээнд нийтдээ 75 орчим байгууллага, 100 гаруй иргэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 12 төрөл зүйлийн 2600 орчим модны суулгац тарьжээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хаврын мод тарих өдрийн нээлтэд оролцож, Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй хүүхэд, залуусын хамт мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: Манай улсын нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ой. Цаашид нийт нутгийн 50 орчим хувийг ойжуулж чадвал ая тухтай амьдрах эко систем бүрдэнэ. Мод тарьж ургуулах нь цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлагад ихээхэн өөрчлөлт гарч, мод тарьж, ургуулж байгаад талархаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш орон даяар мод тарих аян эрчимтэй өрнөж байна. Тус хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 2030 он хүртэл 680 сая мод тарихаар төлөвлөсөн байгаа. Үүнээс 120 сая модыг хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнд тарих юм. Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож өөрсдийн төглийг байгуулж байна. Модыг тариад орхих биш услах, арчлах, хамгаалах нь нэн чухал. Тэгвэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” жилийн дөрвөн улирлын турш модыг арчилж, хамгаалах ажлыг хийж байгаа нь сайшаалтай байна. Сүүлийн жилүүдэд мод тарихын ач холбогдлыг хүмүүс ойлгодог болсон нь сайн хэрэг. Нөгөө талд үүнийг дагаад мод үржүүлэг, хамгаалалтын чиглэлийн бизнесүүд хөгжиж байна. Тэгэхээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль орчноо нөхөн сэргээж, ногоон орчныг бий болгоод зогсохгүй энэ төрлийн бизнесийг хөгжүүлэхэд ч мөн жинтэй хувь нэмэр оруулж байна. Эцэст нь хэлэхэд тэрбум тэрбумаар тоологдох мод тарьж эх дэлхийгээ аврахад хувь нэмрээ оруулцгаая.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нь иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх, эрүүл, эко орчинд амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэхээр мод тарих, ногоон байгууламж бүтээх, арчилж хамгаалах ажлыг жилийн дөрвөн улирлын турш мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжсэнээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” жил бүр тарих модны тоогоо 3-5 дахин нэмэгдүүлжээ
Хэл солих
Мэдээлэл хайх