Хүчид шонхор худалдааны төвд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг худалдааны газруудад “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Тус сургалтад 217 иргэн, аж ахуй нэгж оролцсон байна.
Сургалтаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хүлээн авах, тээвэрлэх хадгалах, худалдаалахад тавих дотоод хяналтыг хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Уг сургалтыг Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас зохион байгууллаа.