“Хүнсний салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх боломж” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хүнсний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулиудын төлөөлөл оролцлоо.
Тус хэлэлцүүлэг нь хүнсний үйлдвэрүүдийг мэргэжлийн хүний нөөцөөр хангах, хүнсний салбарын мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургууль, коллежийн элсэлтийг нэмэгдүүлэх, хүнсний мэргэжлийн онцлог, давуу талыг сурталчлан таниулах зорилготой юм.
Мөн “Хүнсний үйлдвэрт хүний нөөцийн эрэлт хэрэгцээ” сэдвээр “Витафит милк” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Нямдорж, “Хүнсний салбарын хүний нөөцийн асуудал” сэдвээр ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нар тус тус илтгэл танилцууллаа.
Энэхүү үйл ажиллагааг ХХААХҮЯ, НХХААГ болон “Best хөтөлбөр, хөгжлийн шийдэл” ТББ хамтран зохион байгууллаа.