Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

21

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

5

Д.Эрдэнэбулган: Ойн баялгийн өгөөжийг орон нутагтаа үлдээнэ

4

СЭЛЭНГЭ: Ургац хураалтын явц 9.8 хувьтай байна

8

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ

4

ГОВЬ-АЛТАЙ: Хүлэмжийн ургацыг уул уурхайн компанид тогтмол нийлүүлнэ

14

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

5

ХОВД: Ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна

6

ХӨВСГӨЛ: Сүү, цагаан идээний борлуулалт сайн байна

7

СҮХБААТАР: Үзэсгэлэн худалдаанд 120 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна

6

“Сэлэнгэ органик” шошготой бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ
ах

24

Улаан буудай, төмсийг 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангана

23

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

22

ОРХОН: Шинэ ургацын хүнсний ногоо 1500-3500 төгрөгийн үнэтэй байна

21

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

21

СЭЛЭНГЭ: Хушаатын тариаланчид га-гаас 35 центнер ургац авах зорилт тавьжээ

17

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

17

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

14

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

14

СЭЛЭНГЭ: Эрдэнэшишийн шинэ сортыг тариалалтад нэвтрүүллээ

14

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

9

ДУНДГОВЬ: Айргийн баяраар уламжлалт хүнсээ сурталчилж байна

8

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ
ах

Ази тивийн сүүний түншлэлийн “Органик сүү үйлдвэрлэл” сэдэвт олон улсын бүсийн хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Энэтхэг улсын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Тайланд улсын Мал аж ахуйн хөгжлийн газар, Индонези улсын Үндэсний судалгаа инновацын агентлаг, Хятад улсын Сүүний ассосиацтай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Органик сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд 2024 оны тавдугаар сарын 30-нд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа мэндчилгээ дэвшүүлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ “Цаг уурын эрс тэс нөхцөлтэй, байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн дэлхийн цөөхөн улсын нэг Монгол орны хувьд органик мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх таатай нөхцөл боломжтой юм. Иймд Монгол Улсын Засгийн газраас органик салбарыг стратегийн түвшинд анхаарч, бодлогоор дэмжиж байна. Монгол Улсын Их Хурлаас 2016 онд Органик хүнсний тухай хуулийг баталж, 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хууль тогтоомжийн хүрээнд хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлах чиглэлд бодлогын олон арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүллээ. Монгол Улсын хэмжээнд 180 гаруй органик үйлдвэрлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Органик хүнсний тухай хуулийн зохицуулах харилцааг өргөжүүлж, Монгол Улсын Их хурлаас 2024 онд Органик бүтээгдэхүүний тухай хуулийг баталж, энэ хуулиар органик салбарыг дэмжих эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлээд байна” гэж онцлов.

Бүс нутгийн хэлэлцүүлгийг Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар хөтлөн явууллаа. Цахим хэлэлцүүлэгт Энэтхэг, Индонези, Хятад, Бангладеш, Филиппин, Тайланд, Бельги, Непал, Кени, Бутан, Япон, Шри Ланк зэрэг улсаас 30 гаруй хүн цахимаар оролцсон байна.

Хэлэлцүүлэгт Энэтхэг улсын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн дэргэдэх Органик сүү үйлдвэрлэлийн хоршооны Ерөнхий захирал Шри Випул Миттал “Энэтхэг улсын органик аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Хятад Улсын Сүүний Ассоциацийн гишүүн, “Мэнгнү” компанийн хариуцсан захирал, доктор Ёнгша Жан “Хятад улсын органик аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Тайланд улсын Хөдөө аж ахуйн яамны Фермерийн аж ахуйг дэмжих байгууллагын хэлтсийн дарга, доктор Наванон Чантапрасарн “Тайланд улсын органик аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Индонези улсын Үндэсний судалгаа шинжилгээ, инновацын агентлагийн судлаач, доктор Агустин “Индонези улсын органик аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Монгол Улсын “Үлэмж органик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Далайжаргал “Монгол Улсын органик сүүний үйлдвэрлэл” сэдвээр тус тус илтгэл тавьж мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлгээр дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиг хандлагад органик үйлдвэрлэлийн органик хүнсний салбарын үзүүлэх нөлөө ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж, органик бүтээгдэхүүний зах зээл өргөжих хандлагатай байна. Органик сүүний үйлдвэрлэлийн хөгжлийн явц бүс нутгийн улс орнуудад харилцан адилгүй ахицтай байгаа боловч нийтлэг дараах асуудлууд тулгамдаж байгааг дурдлаа. Үүнд:

  • Органикийн баталгаажуулалтад их цаг хугацаа, багагүй зардал шаардагддаг,
  • органик зарчмаар хөгжүүлэхэд тавигдах шаардлага өндөр,
  • үнэ цэний сүлжээгээр хөгжүүлэхэд оролцогчдын хамтын ажиллагаа дутмаг,
  • органик үйлдвэрлэлийн гарц бага,
  • органик аж ахуйд тавигдах стандарт шаардлагын хэрэгжилт, биологийн олон янз байдлыг дэмжих г.м

Түүнчлэн органик мал аж ахуйн үйлдвэрлэлд малын эрүүл мэнд, тавлаг байдал, байгалийн гаралтай тэжээл үйлдвэрлэл, хангамж, органик үйлдвэрлэлийн эдийн засгийн үр өгөөжийг үнэ цэний сүлжээгээр малчид, фермерүүдэд хүртээх зэрэг нь олон талын ач холбогдолтой. Ялангуяа органик баталгаажилтад хамрагдсан аж ахуйн малыг тусгайлан маллах, бүртгэлжүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, сүргийн хяналтыг хэрэгжүүлэх нь чухал байна.

Хэлэлцүүлгээс Ази тивийн сүүний түншлэлийн хүрээнд ажлын хэсгийг байгуулж, бүс нутгийн улс орнууд органик сүү үйлдвэрлэлийн салбарын мэдлэг, мэдээлэл, сайн туршлага, хөгжлийн үр шимээс харилцан суралцдаг байх нөхцөлийг бүрдүүлж, цаашид хамтран ажиллахад санал нэгдлээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ази тивийн сүүний түншлэлийн “Органик сүү үйлдвэрлэл” сэдэвт олон улсын бүсийн хэлэлцүүлэг боллоо
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх