Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7,069

Завхан аймагт бэлчээрийн 34 хувь нь нөөцтэй байна

5,360

Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 80.1 орчим хувьд хүрэлцээтэй

17,583

Урьдчилсан байдлаар 1613 га талбайн ургац алдах судалгаа гарчээ

5,239

Булган аймагт хадлангийн талбайн гарц муу байна

16,033

Өмчийн хэлбэр харгалзахгүй 67 сургууль, 69 цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хяналт шалгалт хийж байна

17,210

Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

16,983

УВС: Нэг кг хонины мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна

18,562

 Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамрууллаа

16,061

Тариаланчид үр тарианы талбайн түүхийн дэвтэр хөтөлнө

6,016

Завхан аймагт малын тэжээл, үр тарианы тариалалт нэмэгджээ
ах

19,000

“Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ

18,562

 Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамрууллаа

18,368

Ж.Энхбаяр: Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана

17,937

“Монгол-Хятадын V экспо” Хөх хотод зохион байгуулагдаж байна

17,583

Урьдчилсан байдлаар 1613 га талбайн ургац алдах судалгаа гарчээ

17,369

“Монгол-Хятадын V экспо”-д манай улсын 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна

17,210

Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

16,983

УВС: Нэг кг хонины мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна

16,714

“Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх” гэсэн уриа нь бидний хамтын зорилго, үүрэг, хариуцлагыг тод илэрхийлж байна

16,309

Ургац хураалт эхэллээ

16,185

“Монгол оронд тохиромжтой цагаан будаа тариалах туршилт” амжилттай хэрэгжиж байна

16,061

Тариаланчид үр тарианы талбайн түүхийн дэвтэр хөтөлнө
ах

Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа үе шаттайгаар шийдвэрлэж, хүнсний бүтээгдэхүүний стандартыг дэлхийн жишигт хүргэхэд анхаарч байна

“Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр”-ийг тохиолдуулан СХЗГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори,  Монгол Улс дахь НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрууд хамтран “Стандарт ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нандин-Эрдэнэ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон бусад албаныхан оролцлоо.

“Стандарт ба хүнсний аюулгүй байдал” үндэсний хэлэлцүүлгээр Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдал, гарсан ахиц дэвшил, тулгарч буй сорилт бэрхшээлийг үнэлж дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажил, анхаарах зүйлсийн талаар авч хэлэлцлээ.

Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, “Хүнсний аюулгүй байдалд итгэмжлэлийн тогтолцоо, ач холбогдол” сэдвээр Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, “Монгол улсад хэрэгжиж буй хүнсний стандартууд” сэдвээр СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа, “Хүнсний аюулгүй байдлын бодлогын чиг хандлага” сэдвээр УИХ-ын Тамгын газрын ахлах референт Д.Энхмаа зэрэг 15 гаруй албаны хүмүүс илтгэл танилцуулж, мэдээлэл хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний хангамжаа шийдэхээс гадна хүнсний аюулгүй байдлаа ч давхар шийднэ. Өнөөдрийн “Стандарт ба хүнсний аюулгүй байдал” хэлэлцүүлгээр төр, захиргааны мэргэжлийн байгууллагууд хүнсний аюулгүй байдлаа шийдэх тал дээр зөвлөлдөж, цаашдын төлөвлөгөө, бодлогуудаа тодорхойллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаашид дунд болоод урт хугацааны төлөвлөгөө, хөгжлийн бодлого болох учиртай. Ингэснээр ирэх 10, 20 жилүүдэд бид хүнсний аюулгүй байдлаа бүрэн шийдэх боломж бүрдэнэ. Одоо бидний хувьд гаднаас авч буй импортын бүтээгдэхүүнийг бууруулж, бүх төрлийн хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болох нь нэн тэргүүний асуудал болж байна. Ингэснээр импортоор орж ирж байгаа гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг хязгаарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн чанарын болоод эрүүл, аюулгүйн шаардлага хангасан хүнс хэрэглэх нөхцөл бүрдэх юм. Үүний тулд төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэгчид хүнсний аюулгүй байдал, хангамжаа шийдэхийн тулд өөрсдийн чиг үүргийн дагуу ажиллаж байна. Энэ бүхний үр дүнд Монгол Улс импортлогч биш экспортлогч орон болох юм.

ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.НандинЭрдэнэ:  Монгол Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын талаар ярихад хэцүү. Үүнийг шийдэхэд төрийн зүгээс маш олон бодлого шийдвэр, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн энэ чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулалт болоод хүний нөөцийг бэлтгэх нь маш чухал. Харин эдгээр асуудлуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үе шаттайгаар шийдээд явж байгаа нь сайшаалтай байна. Манай байгууллагын зүгээс ч мөн хүнсний аюулгүй байдлаа шийдэхэд хувь нэмрээ оруулж байгаа. Үүний дээр олон улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал ямар хэмжээнд яригдаж байгаа, түүнийг шийдэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг чиглэлээр олон улсын байгууллагууд болон НҮБ-тай хамтран ажиллаж, тогтмол чадавхжиж байгаа.

Аюулгүйн шаардлага хангаагүй хоол хүнс хэрэглэснээс болж жил бүр олон зуун сая хүн өвчилдөг. Энэ байдал Ази, Номхон далайн бүс нутагт бүр ч хүнд, хүнсний аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь насанд халтай байх тохиолдол өндөр байна. Дэлхийг хамарсан цар тахлын өмнөх тоо баримтаас харахад Ази, Номхон далайн бүс нутагт жил бүр 225,000 орчим хүн хүнсний гаралтай өвчний улмаас нас барсан байна. Тэгвэл манай улсын хувьд ч мөн хүнсний аюулгүй байдал алдагдаад буй. Тухайлбал тээвэрлэлт хадгалалтын горим алдагддаг, хүнсний аюулгүй байдлыг шинжилдэг лабораториудын тоног төхөөрөмж хангалтгүй, энэ чиглэлд хүний нөөцийг дутагдалтай зэрэг олон асуудлууд байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөдөлгөөний хүрээнд хүнсний 19 гол нэр төрлийн бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангахаас гадна хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд хүнсний аюулгүй байдлын чиглэлд шинэ ахиц дэвшил гарсаар байна.

Энэ жилийн хүнсний аюулгүй байдлын өдрийг “Болзошгүй эрсдэлд бэлэн байя” урианы дор дэлхий дахинд тэмдэглэж байна. Энэ нь хүнсний аюулгүй байдлын эрсдэл хэр зэрэг хөнгөн, хүнд байхаас үл хамааран бэлэн байхын чухлыг онцолж байгаа гэлээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа үе шаттайгаар шийдвэрлэж, хүнсний бүтээгдэхүүний стандартыг дэлхийн жишигт хүргэхэд анхаарч байна
Хэл солих
Мэдээлэл хайх