Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж буй “Белагро” олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд Монголын өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо.
Монголын үзэсгэлэнгийн хэсэгт эх орондоо төдийгүй, олон улсад алдартай үндэсний үйлдвэрлэгчдийн ноос, ноолууран бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлэхийн сацуу Монголын соёлын баялаг өв болох хөөмий, уртын дуу, ардын урлагийн үзүүлбэрээс зочдод сонирхуулав.