Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “ЧАНАРЫН БАГ” хуралдаж, “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх, хэвшүүлэх, тогтвортой хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
- “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх, хэвшүүлэх, тогтвортой хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө,
- ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд байгууллагын хамт олныг хэрхэн оролцуулах, цаг алдахгүй мэдээлэл солилцох боломж, үр дүнг тухай бүрд танилцуулж, стандартыг үр өгөөжтэй нэвтрүүлэх арга зам, менежментийн талаар танилцуулав.
- Мөн Чанарын багийн гишүүдэд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх бэлтгэл үйл явц буюу зөрүүгийн шинжилгээг хэрхэн яаж хийх арга зүйн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
- Цаашид Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх үйл явц, хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл солилцох “Уулзалт”-ыг долоо хоног тутам зохион байгуулахаар тогтов.