
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 (15.9%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 1.4 (18.1%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 246.5 (10.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
