
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд найрамдах Узбекистан улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нараас гадна албаныхан багтсан байна. .
Айлчлалын хүрээнд өнөөдөр /2024.06.24/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд найрамдах Узбекстан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар баримт бичигт гарын үсэг зурна. Түүний дараа хоёр орны төрийн тэргүүн хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзаж, товч мэдээлэл өгнө.