
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу байна.
Харин Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд байгаа юм.
Өнгөрсөн арав хоногт салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-25 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богдод 33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.