Дорнод аймгийн Булган сумын “Баян-Эрхтийн бүрд”, “Цагаан-Өндөр”, “Цагаан нуур”, “Бадрах” нөхөрлөлийн 169 малчин орон нутгийн 2 компанитай хамтран ногоон тэжээлийг амжилттай тариалж байна.
Эдгээр нөхөрлөлийн гишүүд ногоон тэжээлийн сайн чанарын үр, модны суулгац авах хүсэлтийг Дорнод хээрийн төсөлд хүргүүлсэн нь бүрэн шийдвэрлэгдсэнээс гадна мэргэжлийн сургалт, зөвлөгөөгөөр хангагдсан байна. Ингээд өөрсдийн өвөлжөө, хаваржааны хашаандаа ногоон тэжээл тариалж, нийт 6 тонн дарш бэлтгэж, өнгөрсөн өвлийг хорогдол багатай даван туулжээ.