
Засгийн газрын хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ыг нийслэлээс нүүлгэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх үйл явцын талаар салбарын сайд танилцуулга хийсэн байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас тус яамыг төвийн бүс рүү нүүлгэх шийдвэр гаргажээ.