
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол 2022 онд батлагдсан. Уг тогтоолын хэрэгжилтийн явцыг үнэлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албанаас Цахим хөгжил, Инновац, харилцаа холбооны яамд ажиллалаа.



“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн /к/ заалтад хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн дээрх заалтын хүрээнд ажил төлөвлөгдсөн. Энэ ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг танилцууллаа. Мөн ХХААХҮЯ-тай хамтран “e mongolia”-д Хөдөө аж ахуйн бирж, ЖДҮ санг нэвтрүүлсэн байна.

Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд “Хүнсний хувьсгал”-д нэгдэж буй дотоодын үйлдвэрүүдэд шинэ инновац нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байлаа.
