Завхан аймаг Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд таван жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд дотоодын үйлдвэрлэлээр хангасан сүүний хэмжээ өмнөх оноос өссөн үзүүлэлттэй. Хүн амын хэрэгцээний 57 хувийг нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байна.
Мөн Завханы улаан хальст саримсыг газарзүйн заалттай бүтээгдэхүүнээр баталгаажуулах. Саримс тариаланчдын холбооны үйл ажиллагааг сайжруулах ажлыг бодлогоор дэмжиж ажилласнаар 2022 онд 59.1 тонн саримсыг хураан авчээ. 2023 онд 114.36 тонн саримс хураан авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан байна.
Энэ жил Улиастайд улаан хальст саримсыг 149 тариаланч, нэг аж ахуйн нэгж 20.7 га талбайд тариалж, ургацаа хураан авчээ. Саримсны тариалалт өмнөх оноос тариалсан талбайн хэмжээ 11.2 хувиар нэмэгдсэн тухай Завхан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс мэдээлэв.
Завханы улаан хальст саримс, Тус аймаг саримсны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг
Эх сурвалж: Монцамэ агентлаг