Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалан хөгжсөний 65 жил, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн буюу “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Дархан-Уул аймагт “Алтан намар-2024” ургацын баяр боллоо. Ургацын баярын арга хэмжээний үеэр хүнс үйлдвэрлэгч шилдэг 10 үйлдвэрлэгчийг шагнан алдаршууллаа.
Монгол Улсын иргэдийг эрүүл хүнсээр хангах их үйлсэд манлайлан оролцож буй
АПУ дэйри ХХК,
ХКҮ ХХК,
Завхан аймгийн “Мөнхөд мандаг” хоршоо,
Тайванбадрах хоршоо,
Дорнод аймгийн “Дорнод гурил” ХХК,
️Дундговь аймгийн “Мандалговь хүнс” ХХК,
Хөвсгөл аймгийн “Хөвсгөл алтандуулга” ХХК,
Өвөрхангай аймгийн “Дээжийн өргөө” ХХК,
Дархан-Уул аймгийн “Дархан цасхан сүү” ХХК-иуд 2024 оны шилдэг үйлдвэрлэгч боллоо.