Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан үзүүлэлтэй байна.
Аймгийн төв Сүхбаатар суманд байрладаг хүнсний зах, худалдааны төвд хийсэн арван нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 200-гаас 500 төгрөгөөр тус тус буурсан байна.
Тодруулбал хонины мах 12000-аас 11500, үхэр 13500-аас 13000, ямааны мах 10000-аас 9500 төгрөг, Алтан тариа 1-р гурил 2400-аас 2300, элсэн чихэр 4400-аас 4300, цагаан будаа 3700-аас 3500 төгрөг болж тус тус буурчээ.
Харин сүү, А-80, А-92, дизель түлш зэрэг гурван төрлийн барааны үнэ тогтвортой байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг