Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол, Туркменистаны бизнес форум”-ыг зохион байгуулсан. Форумын үеэр Туркменистан, Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцов.
Тус форумд “Хүнсний хувьсгал” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Болод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа сэдвээр илтгэл танилцууллаа.