
“Тайж” ХХК нь монгол эрдэмтдийнхээ олон жилийн судалгаа, шинжилгээ адуу, үхэр, гахайн 18 нэр төрлийн лаазалсан махан бүтээгдэхүүнийг дотооддоо нэмүү өртөг шингээн ОХУ-ын Москва, Сибирь, Санктпетербург хотуудад экспортолж байна. Тус бүтээгдэхүүн нь дэлхийн 90 гаруй орон оролцсон “Worldfood” Олон улсын уралдаанаас үхрийн махан лаазалсан бүтээгдэхүүнээр хүрэл медаль хүртэж, ОХУ-ын иргэдийн өдөр тутмын хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн болжээ.


