Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

17

“Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал Чүлтэмийн Пэрэнлэй “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ

25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

20

“Мах импекс”ХХК-ийн хиамны чаналгын ажилтан С.Доржпалам Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

18

“Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ны үйл ажиллагаа хариуцсан албан тушаалтан Б.Гэрэлсайхан “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

10

“Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ны Ажлын албаны дарга Г.Бат-Эрдэнэ “Хөдөлмөрийн хүндэт”медалиар шагнагдлаа

16

“Грийн групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

20

“Траст трейд” ХХК-ийн мах ангилагч Н.Оюунцэцэг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

86

“Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрийн технологич О.Батгэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдлаа

12

“Грийн групп” компанид гэрээт борлуулагч Д.Цогтгэрэл Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

11

“Өгөөж чихэр-боов” ХХК-ийн борлуулалтын менежер Б.Ядармаа Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа
ах

116

“Траст трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Мөнхбат МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА

98

Хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 70 гаруй эрхмийг алдаршууллаа

86

“Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрийн технологич О.Батгэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдлаа

57

“Мах импекс” ХК-ийн цахилгаан гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин Г.Ганзориг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

57

“Сүү” Хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

41

“ЦЭЦ ЗАМ ПЛАСТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛАВ

30

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хэсэг гишүүд МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТАНД ОРОЛЦОХООР ОХУ-ыг зорилоо.

29

Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Их Үрчин” ХХК-ийн захирал Ц.Ганзориг шагнагдлаа

25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

22

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

20

“Мах импекс”ХХК-ийн хиамны чаналгын ажилтан С.Доржпалам Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

20

“Траст трейд” ХХК-ийн мах ангилагч Н.Оюунцэцэг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа
ах

Завхан аймагт сарлагийн сүүгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг сумандаа үйлдвэрлэж байна

Завхан аймгийн хоёр сум сарлагийн сүүг брэнд болгон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Үүний нэг нь Идэр сум юм. Идэр сум нь 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 13.4 мянган толгой үхэр тоолуулж аймагтаа тавдугаар байрт оржээ. Ихэвчлэн сарлаг үхрийн сүрэгтэй. Тиймээс бодлогоор дэмжин сарлагийн сүүнээс үйлдвэрийн аргаар гаргасан бүтээгдэхүүнийг сумандаа үйлдвэрлэж байна.

Завхан аймаг Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд таван жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд дотоодын үйлдвэрлэлээр хангасан сүүний хэмжээ өмнөх оноос өссөн үзүүлэлттэй. Хүн амын хэрэгцээний 57 хувийг нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байна.

Завханы Идэр сумын “Анхил дөрвөн баатар” ХХК нь 2021 оноос хойш “Сарлаг” брэндийг үүсгэж, сарлагийн сүүгээр хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд борлуулж байна. Тус компани малчдын гар дээрээс сүүгээ авч үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд зориулалтын сав баглаа боодолтойгоор хүргэж байгаа. Бэлчээрийн малын сүүг хүнсний технологичийн зааврын дагуу боловсруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой. Одоо сумандаа 5-7 хүнийг ажлын байраар хангаж байна.

Өдөртөө 300-450 литр сүүг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Сарлагийн сүүн ааруул, шар тос, ээзгий, тараг, боловсруулсан сүү, цөцгий, масло, аарцыг үйлдвэрлэдэг.

Нэр төрлөө нэмж сарлагийн өрөм, зөөхийг худалдаанд гаргаад байна. Манайх бүтээгдэхүүнүүдээ сүү цагаан идээ боловсруулах уламжлалт технологийг хүнсний үйлдвэрлэлийн технологитой хослуулан амт чанартай гаргаж байгаагаараа онцлог. Тиймээс ч худалдан авалт, хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, борлуулалт ч өсөж байгаа.

Гол нь бэлчээрийн малын сүүг малчдын гараас худалдан авч, амт чанарт өөрчлөлт оруулахгүйгээр нэмэлт хольцгүйгээр сүү цагаан идээгээ боловсруулж буй юм. Манай сум сарлаг үхрийн тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг. Мөн сарлаг үхрийн 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс дээш, 40 орчим хувь нь 1600-2000 метрийн өндөрт байршиж, бусад төрлийн мал бэлчихэд тохиромжгүй нутгийн аль соргог, бэлчээрт идээшдэг амьтан юм билээ.

Сарлагийн сүү маш өтгөн дунджаар тослог нь 7.2 хувь, уураг 5.3 хувь, чихэрлэг 5.2 хувь байх бөгөөд ялангуяа сааль татрах 9 дүгээр сараас бүр өтгөрч, 10-11 дүгээр сард тослог нь 9 хувиас 12 хувьд хүрдэг онцлогтой маш өтгөн сүүтэй.

Сарлаг брэнд. Идэр сум

Тиймээс сарлагийн сүүгээ үйлдвэрийн гол түүхий эдээ болгосон. Тэгээд ч сарлагийн сүүгээр хийсэн цагаан идээ нь амт сайтай байдаг тухай “Анхил дөрвөн баатар” ХХК-ийн захирал Б.Амраа ярив.

Тус компанийн сарлаг брэндийг Улаанбаатар хотод Дүнжингарав, Монгол фермер худалдааны төвүүдийн салбар дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Сумын сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг сүүн бүтээгдэхүүнээрээ хангадаг

Сарлагаараа аймагтаа тэргүүлдэг Завханы Их-Уул сум нь 2023 оны жилийн эцсээр 35.9 мянган толгой үхэр тоолуулжээ. Үхэр сүрэгт сарлаг үхэр зонхилдог аймгийнхаа сүү, цагаан идээний 40 орчим хувийг нь хангадаг аж.

Тус сум сарлагийн сүү боловсруулж, пробиотек сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Үйлдвэрт Их-Уул сумын 21 малчны бүлэг сарлагийн сүү нийлүүлдэг байна. Өдөртөө 40-100 литр сүүг малчид нийлүүлдэг. Өглөө, оройны саамынхаа аль нэгийг нь сүүний үйлдвэрт өгдөг.

Өөрөөр хэлбэл нэг малчин өрх сарлагийн сүүгээрээ өдөрт 200-300 мянган төгрөгийн орлоготой байна гэсэн үг юм. Энэ нь малчин эмэгтэйчүүдийн ажлыг хөнгөвчилсөн, өдөр бүр орлоготой байх боломжийг олгоод буй юм. Малчид сүүний үйлдвэртэй гэрээ байгуулж, өдөр бүр ээлжээр сүүгээ нийлүүлж байна. Учир нь өмнө нь нэг малчин эмэгтэй өдөр бүр 20-60 үнээг өглөө, орой сааж саалиа өдөржин борлуулах гээд завгүй өнжих. Халуунд сүү нь гашлах, мөн сүү,цагаан идээгээ худалдах боломж тэр бүр олдохгүй байсан. Харин сумандаа сүүний үйлдвэртэй болсноор малчдын, ялангуяа малчин эмэгтэйчүүдийн өдөр тутмын ажлыг хөнгөвчилсөн, байнгын орлоготой байх боломжийг олгосон.

Сумын иргэд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг байнгын шинээр нь хэрэглэх боломж ч бүрдсэн.

Сумын, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өдөр бүр сумандаа үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг төдийгүй сүүн зайрмагийг гаднаас худалдаж авахгүй байна. Ажлын байр нэмэгдэж, орлоготой болсон гээд давуу талууд бий болоод буй юм гэж Их-Уул сумын ЗДТГ-ын дарга Н.Наранбаатар мэдээлэв.

“Их уулсын сарлаг” үйлдвэрийн бүтээгдэхүүн Их-Уул сум

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Завхан аймагт сарлагийн сүүгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг сумандаа үйлдвэрлэж байна
Хэл солих
Мэдээлэл хайх