Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, “И Монгол Академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаранг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д хийгдсэн шинэчлэлийн талаар харилцан санал солилцов. “И Монгол Академи” УТҮГ Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “e mongolia” системд Жижиг, дунд үйлдвэрийн зээлтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл болон Хөдөө аж ахуйн биржийн хоёр үйлчилгээг тус тус нэвтрүүлсэн байна.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.