Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

Ч.Даваабаяр: Зээл олгохоос гадна өөр олон төрлийн бодлого шийдвэрээр хүнс, хөдөө аж ахуйн салбараа дэмжиж байна

10

Ч.Даваабаяр: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлж байна

97

ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны даргаар О.Нямсүрэн томилогдлоо

19

Ч.Даваабаяр: “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн улс үндэстэн даяар амжилттай хэрэгжиж байна

13

№135 I Хүнсний хувьсгал- “Зөвлөлдөх уулзалт-Баялаг бүтээгчдийн дуу хоолой”

15

Ховд: Экспортод гаргах махны шинжилгээг орон нутагт хийж эхэллээ

17

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг нэмэгдүүлнэ

147

“Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор Дэлхийн Хүнсний Өдрийг тэмдэглэлээ

11

№ 134 | Хүнсний хувьсгал- 21 аймгийн дуу хоолой

17

Булган: Намрын ногоон өдрүүдээр 370 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ
ах

147

“Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор Дэлхийн Хүнсний Өдрийг тэмдэглэлээ

97

ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны даргаар О.Нямсүрэн томилогдлоо

23

Орхон сумын төмс, хүнсний ногооны 20 орчим хувийг дангаараа хангадаг

19

Ч.Даваабаяр: “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн улс үндэстэн даяар амжилттай хэрэгжиж байна

17

Булган: Намрын ногоон өдрүүдээр 370 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ

17

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг нэмэгдүүлнэ

16

Булган: Малчдын түвшинд хадланг 171 хувиар давуулан биелүүлжээ

15

Ховд: Экспортод гаргах махны шинжилгээг орон нутагт хийж эхэллээ

13

Говь-Алтай: Хүлэмжийн аж ахуйн үр шимийг хүртэж эхэллээ

13

№135 I Хүнсний хувьсгал- “Зөвлөлдөх уулзалт-Баялаг бүтээгчдийн дуу хоолой”

12

Завхан: Ноос махны ашиг шим жигд тэнцүү сартуул үүлдрийн хонийг үржүүлж байна

11

№ 134 | Хүнсний хувьсгал- 21 аймгийн дуу хоолой
ах

Брэнд бүтээгдэхүүний багцыг “Сармай дээлт”-гүйгээр төсөөлшгүй

Завхан аймгийн брэнд сармай дээлт чихэр 99 дэх жилдээ үйлдвэрлэгдэж байна. 100 шахам жилийн түүхтэй Завхан баялаг үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүн нь сармай дээлт.

Сармай дээлт нь хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн юм. Тиймээс сармай дээлт чихрийн уламжлалт жорыг нь хадгалж, амт чанарыг нь улам сайжруулах, сав баглаа боодлыг нь шинэчилж, нэр төрлийг нь нэмснээр энэ чихрийн технологи нь уламжлагдаж сайжирсаар байгаа юм.

Манай чихрүүд чанах, хэвлэх, салгах, өнгөлөх, сэврээх, жинлэх, наах гэсэн долоон үе шатыг дамждаг. Ихэнх бүтээгдэхүүнүүд бүгд илчлэг ихтэй, химийн бодис ороогүй гэдгээрээ онцлог давуу талтай. Чихрийн агууламж ч бага.

Завханы брэнд бүтээгдэхүүний багцыг “Сармай дээлт”-гүйгээр төсөөлшгүй. “Сармай дээлт” нь Завханыхны хол ойрын гийчдэдээ өгдөг бэлгийн дээж, тавгийн идээний гол чимэг болж ирсэн түүхтэй гэж Завхан баялаг ХК-аас мэдээлэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улиастайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-2024”үйл ажиллагааны үеэр Завхан Баялаг ХК бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэнг дэлгэн үзүүлжээ.

Тус компани нь хүнс үйлдвэрлэгч улсын тэргүүний шилдэг 35 үйлдвэрийн нэг юм. Орон нутагтаа хүнсний үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 35 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Эднийх бүтээгдэхүүнүүдээ орон нутагтаа ургадаг зэрлэг жимс жимсгэнэ, байгалийн давс, цагаан идээгээр үйлдвэрлэдэг. Жилдээ 300 тонн архи, ундаа, жүүс, 150 тонн дарс, ликёр, 300 тонн цэвэр ус, 5 тонн цай, 50 тонн чихэр, 1000 тонн иоджуулсан давс үйлдвэрлэх хүчин чадалтай. Архи, дарс, жимсний чанамал, жүүс, өтгөрүүлсэн жүүсийг 3-4 нэр төрлөөр үйлдвэрлэж байна. Мөн аймгийнхаа Сантмаргац сумын Дэвтээр нуурын давсыг иоджуулж худалдаанд гаргадаг.

Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гадаад, дотоод зах зээлд худалдан борлуулж, өөрийн аймгийнхаа 24 сум, Улаанбаатар хотод гэхэд зургаан худалдааны төвд борлуулалтын цэгтэй. Дархан, Эрдэнэт, Архангай аймаг дахь нэрийн дэлгүүрээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд нэг үнээр хүргэдэг байна.

99 дэх жилдээ үйлдвэрлэж байгаа “Сармай дээлт” чихэр
Завханы брэнд бүтээгдэхүүний багц

Байгалийн гаралтай ургамлын цай, суль, сулхирын цай, баяжуулж савласан суль, сульхир, цэвэр ус, нарийн боов гэх мэт 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэдэг. Тус компанийн бүтээгдэхүүний 80-90 хувь нь Завхан аймагт ирж буй зочид, төлөөлөгчдөд барьдаг бэлэг, брэнд бүтээгдэхүүн болж чаддагаараа онцлогтой.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Брэнд бүтээгдэхүүний багцыг “Сармай дээлт”-гүйгээр төсөөлшгүй
Хэл солих
Мэдээлэл хайх