Сэлэнгэ аймагт зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн байна.
Тухайлбал аймгийн төв Сүхбаатар хотын хүнсний зах, худалдааны төвд өнөөдрийн байдлаар хонины мах 11000-11500, Алтан тарианы 1-р гурил 2317-2333, сүү 2500-2700, элсэн чихэр 4300-4467 төгрөгөөр тус тус өссөн байна.
Харин үхрийн мах 13000-12500 төгрөг, ямааны мах 9500-7500 төгрөг болж буурчээ.
Бусад А-80, А-92, дизель түлш барааны үнэ тогтвортой байна.