Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үндэсний үйлдвэрлэгч “Газар шим” ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Газар шим” ХК, Артишок ундаа үйлдвэрийн зөвлөх Л.Батнасан, “Газар шим” ХК-ийн үйлдвэр эрхэлсэн захирал Ц.Төгсөө, таримал Артишокыг нутагшуулах шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажлыг удирдсан ХААИС-ийн АБС-ийн багш, доктор, дэд профессор Л.Даваа, Артишок элэг хамгаалах үйлдлийн туршилтыг удирдаж ажилласан шинэ АУИС-ийн ректор, Хөдөлмөрийн баатар, доктор, профессор, Гавьяат эмч М.Амбага, Артишокын хүнс, тэжээлийн ач холбогдол шинжилгээг удирдсан ШУТИС-ийн ҮТС-ийн дэд захирал, доктор, дэд профессор М.Пүрэвжав нарын төлөөлөл оролцов.
“Газар шим” ХК-ийн хамт олон, Их, Дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачидтай хамтран 16 жил судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд 2010 оноос үйлдвэрлэлд нэвтрүүлсэн “Артишок” эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярт танилцууллаа.
Тус бүтээгдэхүүн нь 2010 онд ХХААЯ-аас “Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарсан бол 2020 онд Артишок эрүүл мэндийн ундаа, Артишокийн өтгөрүүлсэн ханд бүтээгдэхүүнүүд нь албан ёсоор органик бүтээгдэхүүнээр баталгаажсан байна.
BWER Company is committed to advancing Iraq’s industrial sector with premium weighbridge systems, tailored designs, and cutting-edge technology to meet the most demanding applications.
BWER leads the way in weighbridge technology in Iraq, delivering customized weighing solutions that are accurate, efficient, and ideal for heavy-duty use in any environment.