Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

Чиа үрийг тарагтэй хэрэглэх нь цусан дахь сахарт хэрхэн нөлөөлдөг вэ?

5

Говь-Алтай аймгийг өрхийн тахианы аж ахуйг жишиг аймаг болгох нь

2

Завхан аймаг “Тамир” нэрийн шүүс орон нутгийн зах зээлд эрэлттэй байна

2

Монгол улс 2025 онд 131 сая долларын хүнсний ногоо гадаадаас авчээ

4

2026 онд зохион байгуулах дотоод болон гадаад үзэсгэлэнгийн хуваарь

3

Nestle нярай хүүхдийн сүүн тэжээлээ Европоос татан авна

2

Архангай аймаг Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс нэмэгджээ

4

Бяслаг Альцгеймерийн өвчнөөс сэргийлэхэд тустайг тогтоожээ

21

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна

4

Ургацаа алдсан иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн үндсэн төлбөрөө хойшлуулах боломжтой
ах

120

“Траст трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Мөнхбат МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА

103

Хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 70 гаруй эрхмийг алдаршууллаа

93

“Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрийн технологич О.Батгэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдлаа

58

“Мах импекс” ХК-ийн цахилгаан гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин Г.Ганзориг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

57

“Сүү” Хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

42

“ЦЭЦ ЗАМ ПЛАСТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛАВ

32

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

31

Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Их Үрчин” ХХК-ийн захирал Ц.Ганзориг шагнагдлаа

30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

23

“Траст трейд” ХХК-ийн мах ангилагч Н.Оюунцэцэг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

23

“Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал Чүлтэмийн Пэрэнлэй “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ
ах

Сүүний кластер фермийн төсөлд 30 өрх хамрагдаж, дотоодын зах зээлд есөн сая литр сүү нийлүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн сүүний кластер цогцолбор фермд ажиллалаа.

Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Төв аймгийн Засаг дарга И.Төмөрчөдөр болон бусад албаныхан “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн сүүний кластер цогцолбор фермд ажиллалаа.

“Нүүдэлчин агро ферм” ХХК 2018 оноос сүүний кластерын стандарт загвар фермийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 400 толгой, 2020 онд Аргалант суманд 480 толгой, 2023 онд Баянхангай суманд 240 толгой саалийн үнээ бүхий сүүний кластер цогцолбор ферм байгуулсан байна.

Төслийн хүрээнд гурван кластер цогцолбор ферм ашиглалтад оруулсан бөгөөд нийт сүүний чиглэлийн Монбельярд үүлдрийн 1000 толгой саалийн үнээтэй. Төсөлд одоогоор 30 өрх хамрагдсан бөгөөд төслийн үр дүнд орон нутагт 100 орчим иргэн байнгын ажлын байраар хангагдаж, дотоодын сүүний үйлдвэрүүдэд есөн сая литр сүү нийлүүлжээ.

“Нүүдэлчин агро ферм” ХХК гурав дахь төслөө хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, эрчимжсэн фермд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ импортын гаалийн татвараас чөлөөлүүлсэн байна. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хууль эрх зүйн орчин сайжирч, үндэсний аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон, татвар, урамшууллын бодлогоор дэмжиж байгаад талархаж байгаагаа “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн захирал Ж.Баттөгс илэрхийлэв.

Залуу гэр бүл Б.Оргилынх “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд хамрагдаж 2024 оны наймдугаар сараас фермерийн аж ахуй эрхэлж эхэлжээ. Тэд одоогийн байдлаар сүүний чиглэлийн Монбельярд үүлдрийн 18 үнээтэй бөгөөд нэг үнээнээс өдөрт дунджаар 18 литр сүү сааж, сүүний үйлдвэрт нийлүүлж байна.

Сүүний кластерын стандарт загвар фермийн төсөлд хамрагдсан залуу ферм эрхлэгчдэд сүүний урамшуулал томоохон дэмжлэг болдог байна. Тиймээс сүүний урамшууллыг бүтэн жилийн турш олгох нь сүүний фермер эрхлэгчдийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд томоохон дэмжлэг болно гэдгийг энэ салбарынхан онцолж байлаа.

Салбарын яамны мэдээллээс үзвэл жил бүр сүүний урамшуулалд хамрагдах малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, аймаг, орон нутгийн сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо нэмэгджээ. Энэ нь сүүний урамшуулал 500 төгрөг байсныг 1000 төгрөг болгож нэмэгдүүлсэнтэй холбоотой аж. Үүний үр дүнд 2020 онд 6.8 сая литр байсан түүхий сүүний нийлүүлэлт жил дараалан өсөж 2024 онд 29.1 сая литр болж нэмэгджээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
1 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Anonymous
2024-12-11 09:41

малаас авах сүүний хэмжээгээ бас багцаатай бичиж байвал таарна.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Сүүний кластер фермийн төсөлд 30 өрх хамрагдаж, дотоодын зах зээлд есөн сая литр сүү нийлүүлжээ
Хэл солих
Мэдээлэл хайх