Архангай аймаг нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээг нэмэгдүүлэх ажлыг энэ онд үргэлжлүүлэн хийж байна.
Архангай аймаг 2024 онд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээг өмнөх оныхоос нэг дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан.
Энэ ажлын хүрээнд Хангай, Тариат сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр өдөрт 10 бод, 20 бог нядлах хүчин чадалтай мал нядалгааны цэгийг ашиглалтад оруулжээ.
Мөн Булган, Эрдэнэбулган суманд барьж байгаа мал нядалгааны үйлдвэрийн барилгын ажил дууссан бөгөөд 2024 онд үйлдвэрийн аргаар 540 тн мах бэлтгэж, өмнөх оныхоос 70 хувиар нэмэгдүүлсэн байна
Эх сурвалж: Монцамэ агентлаг