
Сэлэнгэ аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвд худалдаж байгаа зарим нэр төрлийн барааны үнэ нэмэгдсэн байна.
Тодруулбал, шинэ долоо хоногийн эхний өдрийн үнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад элсэн чихэр 4633-4000 болж хямдарсан байна.
Харин ямааны мах 9000-9500, Алтан тариан 1-р гурил 2350-2383, сүү 4000-4200 төгрөг болж нэмэгджээ.
Цагаан будаа, хонь, үхрийн мах, А-80, А-92, дизель түлш зэрэг барааны үнэ тогтвортой байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг