Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт байх Цагаан дэвийн рашаан нь хүний дотор эрхтэн, ходоод, нойр булчирхайд нэн сайн гэгддэг. Түүгээр ч тогтохгүй элэгний В, С вирусийг эмчилсэн тохиолдлууд ч бий. Тиймээс Цагаан дэвийн рашааныг зорих хөл хөдөлгөөн жилээс жилд нэмэгдэж байна.
Энэхүү рашаан нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутагт оршдог. Тодруулбал, Дорнод аймгийн төвөөс 240 км-т, Баян-Уул сумын төвөөс хойд зүгт байдаг энэхүү рашааныг сумаас хамгаалалтад авч, эхийг нь хашаалан, хяналт тавьж байна.
Эрээний нурууны төгсгөл хэсэгт орших энэ шидэт рашаан нь гурван эх ундаргатай, идэр есийн хүйтнээр очиход усан доторх ургамлууд нь ногооноороо байдаг. Цагаан дэвийн рашааныг өмнө нь Лянхуа булаг хэмээн нэрлэдэг байжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг