
Баян-Өлгий аймагт өвсний үнэ нэмэгдэж, хивгийн үнэ тогтвортой байна.
Тухайлбал, боодол шар өвсийг 5000 төгрөгөөр худалдаж байгаа бол ногоон өвсний боодлын үнэ 15 мянга, ногоон тэжээл 18-20 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хивгийн үнэ тогтвортой байгаа бөгөөд ОХУ-ын 50 кг жинтэй хорголжин хивгийг 32 мянган төгрөгөөр худалдаж байна.
Аймгийн хэмжээнд хоёр удаа цас орж, нийт нутгаар цастай, өвөлжилт хүндэрч байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг