Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7,069

Завхан аймагт бэлчээрийн 34 хувь нь нөөцтэй байна

5,360

Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 80.1 орчим хувьд хүрэлцээтэй

17,583

Урьдчилсан байдлаар 1613 га талбайн ургац алдах судалгаа гарчээ

5,239

Булган аймагт хадлангийн талбайн гарц муу байна

16,033

Өмчийн хэлбэр харгалзахгүй 67 сургууль, 69 цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хяналт шалгалт хийж байна

17,210

Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

16,983

УВС: Нэг кг хонины мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна

18,562

 Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамрууллаа

16,061

Тариаланчид үр тарианы талбайн түүхийн дэвтэр хөтөлнө

6,016

Завхан аймагт малын тэжээл, үр тарианы тариалалт нэмэгджээ
ах

19,000

“Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ

18,562

 Ногоо тарих төсөлд 20 өрхийг хамрууллаа

18,368

Ж.Энхбаяр: Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана

17,937

“Монгол-Хятадын V экспо” Хөх хотод зохион байгуулагдаж байна

17,583

Урьдчилсан байдлаар 1613 га талбайн ургац алдах судалгаа гарчээ

17,369

“Монгол-Хятадын V экспо”-д манай улсын 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна

17,210

Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

16,983

УВС: Нэг кг хонины мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна

16,712

“Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх” гэсэн уриа нь бидний хамтын зорилго, үүрэг, хариуцлагыг тод илэрхийлж байна

16,309

Ургац хураалт эхэллээ

16,185

“Монгол оронд тохиромжтой цагаан будаа тариалах туршилт” амжилттай хэрэгжиж байна

16,061

Тариаланчид үр тарианы талбайн түүхийн дэвтэр хөтөлнө
ах

Архангайн малчид 13 дахь жилдээ нийслэлд цагаан идээний үзэсгэлэнгээ дэлгэлээ

Жил бүрийн сар шинийн баярыг угтан Архангай аймгийн малчид цагаан идээгээ ачаад нийслэл хотын зүг хүлгийн жолоо залдаг уламжлалтай.

Ченжийн гар дамжуулахгүй, малчны хотонд намрын турш бэлтгэж, нөөцөлсөн ааруул, ээзгий, тос, айраг цагаа тэргүүтэй оргинал бүтээгдэхүүнээ нийслэлийнхний хүртээл болгоод 10 гаруй жилийг үджээ.

Нийслэлийг зорьж ирсэн Арын сайхан хангай нутгийн малчид, саальчдын ашиг орлого жилээс жилд нэмэгдэж, иргэд ч Архангайн цагаан идээний үзэсгэлэнг хүлээдэг болсон байна. Тэгвэл Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баяраас урьтаж, нийслэлийнхний гар дээр брэнд бүтээгдэхүүнээ хүргэхээр иржээ.Тэд уламжлал ёсоороо Тусгаар тогтнолын талбайд өчигдрөөс үзэсгэлэнгээ дэлгэж төвхнөсөн бөгөөд 14 хоногийн турш үргэлжлэх аж.

Энэ удаа Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Эрдэнэбулган, Булган, Төвшрүүлэх, Хотонт зэрэг есөн сумын 80 гаруй саальчин, малчин өөрсдийн боловсруулсан 10 гаруй төрлийн сүү, цагаан идээгээ борлуулж байна. Архангайн аймгийн Өндөр-Улаан сумын “Азарга” багийн Ш.Данаасүрэн 10-аад нэр, төрлийн бүтээгдэхүүнтэй нийслэлийг зорин иржээ.

Сүүлийн жилүүдэд цагаан идээг зөвхөн дангаар нь боловсруулах бус байгалийн гаралтай жимс, жимсгэнэ, шоколадаар орцыг нь баяжуулж, хэлбэр дүрсэнд оруулан, өнгө үзэмжийг нь нэмэх болсон. Энэ нь худалдан авагчдын сонирхлыг татаж, брэнд бий болгоход хувь нэмэр оруулдаг байна. Яг л энэ жишгээр байгалийн гаралтай чацаргана, нэрс, аньс, шоколадаар баяжуулсан чихэртэй ааруул, бор арвайн гурил, шар тосыг хэвэнд оруулсан цайны бэлдэц тэргүүтнийг худалдан авагчид ихэд сонирхож байлаа. Энэ үзэсгэлэнгийн онцлох байгалийн эко бүтээгдэхүүн нь шар сүүний ундаа нь ханиад томуу хүрэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Мөн нэрмэл архи, жимсээр нэрсэн дарсыг иргэд ихэд сонирхож байв. Архангай аймаг дотроо Хотонтынхон айргаараа, Чулуутынхан сүүн ааруулаар, Өндөр-Улаан, Цахир, Ихтамир сумынхан аарцаараа алдартай.

Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дунджаар 5000-7000 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, Сүүн ааруул 45000, аарцных 40000, аарц, 12000, өрөм 40000 төгрөгийн үнэтэй байв. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгээр ааруул нэг кг нь дунджаар 25-35 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Бусад бүтээгдэхүүнийг танилцуулбал, монгол архи 10000, ээзгийтэй шар тос 30000, цөрөм 30000-35000, тавгийн багц идээ 400 мянга, мэхээртэй бор тос 35000, үзэмтэй хайлмаг 30000, шар тос 50000, шар сүүний чихэр 40000, шар сүүний ундаа 8000, айраг 10000 төгрөгийн ханштай худалдаалж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа малчдын хувьд өөрсдийн гараар бэлтгэсэн, ямар нэгэн хольцгүй цэвэр бүтээгдэхүүнээ иргэдийн гар дээр хүргэж байгаадаа нүүр бардам байна гэдгээ хэлж байсан юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Архангайн малчид 13 дахь жилдээ нийслэлд цагаан идээний үзэсгэлэнгээ дэлгэлээ
Хэл солих
Мэдээлэл хайх