Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Цагаан сарын идээний ул боовыг сайн өдөр харж хийдэг

Алдархаан, Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин гэхчлэн Сартуулын 8 сумын малчид цагаан сарын идээний ул боовоо өөрийн гараар хайрдаг ёс бий.

Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм.


Энэ нутгийнхан үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь байгаа айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимдэг уламжлалтай.

Эдгээр нутагт тавгийн идээний боовыг хавсай, ул боов гэж нэрлэдэг. Ул боовоо гэр бүлээрээ, ах дүүсээрээ нийлж, хамгийн настай айлдаа сайн өдөр харж өөрсдийн гараар хийдэг ёс одоо ч бий.

Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэй холбогдож, энерги хүч авч, тэр хүчээ ашиглан тодорхой орон зайнаас өөр орон зай руу урагшилж байдаг. Энэ утгаар урагшлахын бэлгэдэл болгон “Ул” боов хэмээн нэрийджээ. Ул боовоор таваг засдаг нь хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр хүүхэд, хэдэн ач зээ, хэдэн гуч дөчөө үзэж байгааг илэрхийлдэг. Жишээлбэл “тэдэн улыг өнгөрүүлжээ”, “тэдэн улыг элээжээ” хэмээн туулж өнгөрүүлсэн цаг хугацаагаа нөхөхийн бэлгэдэл болгодог. Мөн урт нас дуудаж буй утга агуулж идээний ул боовныхоо тоог тохируулдаг.

Эрт үед “хэдэн ул илүү элээсэн” хэмээн хэлцдэг байсан бол өнөө цагт “хэдэн оймс илүү элээсэн” хэмээн ярих болжээ.

Тавгийн ул боовыг таваар засдаг нь эрхэм хүмүүний “махан бие”, “ясан бие”, “цусан бие”, “дотоод галыг төлөөлөх хий бие буюу сүнсэн бие”, “гадаад галыг илэрхийлэх гэрлэн бие” гэсэн 5 биеийг төлөөлдөг .

Орчин үед гурваар, эсвэл дөрвөөр тойруулан засдаг нь буруу бөгөөд танд байх ёстой таван бие дутуу болдог байна.

Нас залуу хүмүүс таваар гурван үе засдаг. “Үр хүүхдээ үзээгүй, гурван үеэ үзээгүй” хүн энэ гурван үеэ үзэхийн бэлгэдэл болгож гурван үе засна. Өөрөөр хэлбэл үр хүүхэд төрүүлсэн хүн нэг үе, түүнийхээ хүүхдийг үзсэн хүн хоёр үе, түүнийхээ хүүхдийг үзсэн хүн гурван үеэ үзэж байгаа гэсэн утга аж. 60-80 нас хүртэл насалсан хүн таваар таван үе, 80-100 нас насалсан хүмүүс таваар долоон үе, 100 наснаас дээш таваар есөн үе засдаг.

Зассан тавагтаа цагаан идээ чимж тавих ба сул гурил будаа хийхийг цээрлэдэг.

Тойруулж өрсөн ул боов нь “сав”-ыг илэрхийлэх учир савыг дүүргэх бэлгэдлээр цагаан идээ хийнэ. Энэ нь “ирэх жилдээ мал төл маань ийм хишгийг дахин авчрах болтугай” хэмээсэн ерөөл болдог. Хамгийн дээр нь өрөм дэвсэж, түүний дээр шар тос тавьдаг. Тосныхоо дээжээс магнайдаа хүргэдэг ба энэ нь “миний магнай үргэлж өөх тос, нүнжиг дагуулсан ухаантай, оюунлаг” хэмээсэн утгатай.

Сүүлийн үед дотроо бурамтай еэвэн тавьдаг болсон нь буруу ажээ. Еэвэн нь цэвэр хятад гаралтай хүнс бөгөөд хятадууд 10 мянган жилийн уламжлалтай энэхүү идээгээрээ “Еэвэн сарын баяр” хийдэг.

Ул боовоор зассан тавгийн дэргэд дан цагаан идээгээр жижиг таваг засдаг. Энэ нь зочин гол тавагт хүрэхийн өмнө эхлээд жижиг тавагтай идээнээс хүртдэг ёс ч энэ нутагт бий. Энэ нь тухайн айлд ирсэн хүн ямар ч санаа өвөртлөн орж ирж болох тул тэр санааг “цагаанаар тайлна” гэсэн утгатай юм.

Жижиг тавагтай идээг амсуулсны дараа цай аягалан барьдаг. Сүүтэй цай нь бор ундааг цагаан болгож байгаа учир “ариун цагаан зүйл” гэж үздэггүй. Тиймээс цай өгөхөөс урьтаж дан цагаан идээ барьдаг уламжлалтай. Дараа нь гэрийн эзэн ул боовоор зассан тавагтай идээ хүртэхийг урих ба түүнээс өмнө өөрөө идээ авч амсдаг ёстой. Учир нь гол таваг бол тухайн эзний бие учраас биедээ эхлээд өөрөө хүрэх учиртай юм.

Дөрвөлжин, Ургамал, Эрдэнэхайрхан суманд гэрийн эзэн битүүний өдрийн өглөө ургах нартай зэрэгцэн тавгийн идээгээ засдаг. Зассан идээгээ гэрийн эзэгтэй адисалдаг.


“Ум аа хум” хэмээх нууц тарнийг гурвантаа уншдаг. Эхний “Ум аа хум” айлдвараар “бидний сэтгэлээсээ бэлдсэн идээ ундаа, эд зүйлсэд нөлөөлсөн гадна, дотны барцад саад, сэтгэлийн гэм, нян буюу ариун бус зүйл бүхэн ариусаж сайн сайхан боллоо” хэмээн бясалгаж бодно. Хоёр дахь “Ум аа хум”-ыг айлдахдаа “энэхүү идээ будаа маш ихээр өсөн үржиж, тоо томшгүй болж идээ ундаагаар үргэлж бялхаж байна” хэмээн бясалгаж дотоод сэтгэлдээ бодно.

Гурав дахь “Ум аа хум”-ыг айлдахдаа “эдгээр идээ зоогт тарни бясалгалын хүч шингэж санасан ажил үйлс бүгд сэтгэлчлэн бүтээх ариун рашааны шидтэй өргөл тахил боллоо” хэмээн бодож бясалган хурайлдаг. Түүнчлэн гэрийн эзэгтэй гэрийн гол тавгийн идээнээс гадна бурхан шүтээндээ тусад нь идээ засна. Галын бурхандаа тос, сүүл өргөнө.

Шинийн 3-нд таваг хураах ба тавгийн идээг “удам судар нь урт үргэлжилнэ” гэдэг утгаар зөвхөн өөрийн цусан төрөлдөө буюу ах дүүсдээ хувааж хүргэдэг. Хавь ойрын хүмүүс, садан болгон, хөрш айлдаа түгээдэггүй ёстой.

Тухайн айлын эцэг нас барсан бол бүсгүй хүүхэд нь гурван жил таваг засаж ул боов тавихыг хорьж цээрлэдэг. Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн шүүс тавихыг цээрлэдэг. Мөн тийм бүсгүй айлд зочлоод өөрөө шүүсэнд хүрэхийг хориглодог. Гэрийн эзэн өөрийн гараар тухайн бүсгүйд махан шүүс өгөх учиртай гэж Дөрвөлжин сумын өндөр настан Г.Мягмар хуучиллаа.

Цагаан сарын тавгийн идээний боовыг өөрсдийн хүссэн хэлбэрээр хийж болно
Идээний боов хайрч байх үед сэтгэл ариун хараал ерөөлгүй хийдэг уламжлалтай.
Хэвийн боовны модон хэв

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Цагаан сарын идээний ул боовыг сайн өдөр харж хийдэг
Хэл солих
Мэдээлэл хайх