Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний дагуу УИХ-аас 5 бүлэг, 49 заалт, 116 арга хэмжээ бүхий 36-р тогтоолыг баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг Монголбанканд танилцуулах уулзалт боллоо.

Тус уулзалтад Монголбанкыг төлөөлөн:

  • Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир
  • Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал С.Даваасүх
  • Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч О.Одгэрэл
  • Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн Ахлах эдийн засагч Б.Мөнхзул
  • Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн Ахлах эдийн засагч Б.Гэрэлмаа
  • Монголбанкны ССГ-ын Түүвэр судалгаа, шинжилгээний албын Эдийн засагч Ц.Цэрэндагва
  • Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын эрсдэлийн үнэлгээний хэлтэс, хянан шалгагч Ц.Энхтулга

Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны ахлах референт н.Цэвээндорж
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.

УИХ-аас баталсан 36-р тогтоолын 116 арга хэмжээний есийг нь Монголбанктай хамтран хэрэгжүүлэх юм. Тодруулбал:

  • 3.1.Тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг  нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган гектар хүртэл атар газрыг тариалангийн  газарт шилжүүлэх, эргэлтийн талбайг 1.1 сая  гектарт хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5.0 мянган гектараар нэмэгдүүлэх, тариалангийн газрыг улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах
  • 3.4.Тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуйд шаардагдах дотоодын хэрэгцээт тэжээлийн хангамжийг 1.9 сая тоннд хүргэхэд зохион байгуулалт болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • 3.5.Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг 270 гектар хүртэл нэмэгдүүлэн хөгжүүлж, хүн амыг жилийн туршид шинэ ургацын ногоогоор тогтвортой хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, дулааны хангамж, дэд бүтэц бүхий бүс нутгуудад 50 гектар өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах
  • 3.8.Стандартын шаардлага хангасан үр тарианы элеваторын багтаамжийг 20.0 мянган тонноор, төмс, хүнсний ногоог хадгалах механикжсан агуулах, зоорийн багтаамжийг 50.0 мянган тонноор тус тус бүсчилсэн байдлаар нэмэгдүүлэх
  • 4.3.Хот, суурин газрын ойролцоо, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой, сүүний чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг бий болгох, өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлийн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах
  • 5.2.Хүүхдийн хоол, сүү, ногоо, жимс, жимсгэнийн тэжээлийн үйлдвэрийг шинээр байгуулах, өргөтгөх, үндсэн түүхий эдийг дотоодоос бэлтгэн нийлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • 5.4.Хуурай сүү, хүнсний давс, хүнсний тос, төмс, төрөл бүрийн будаа, элсэн чихрийн боловсруулах үйлдвэрийг шинээр байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх
  • 5.5.Хүнсний зориулалтын тусгай тээврийн хэрэгслээр /автомашин, вагон, онгоц/
    тоноглогдсон тээврийн паркийг шинээр бий болгох, дотоодын болон экспорт, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх
  • 5.7.Хүнсний боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх замаар бүтээгдэхүүний амт чанар, сав, баглаа боодлыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэн экспортын зориулалтын брэндийг хөгжүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааг нь тогтвортой явуулахад эргэлтийн хөрөнгөөр дэмжих зэрэг төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.

Монголбанкны төлөөллүүдийн зүгээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэдгийг хэллээ. Мөн тодорхой ажлыг төлөвлөхдөө хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ? гэдэгт анхаарах ёстой. Ингэхдээ Япон улсын төлөвлөлт хийхдээ доороосоо дээш чиглэсэн зохицуулалт хийдэг сайн жишгээс туршлага судлахыг зөвлөсөн юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай
Хэл солих
Мэдээлэл хайх