Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

3

Нийслэл, дүүргээс зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхнийг Зөвшөөрлийн тухай хуулийн хэлэлцүүлэгт урьж байна

24

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

9

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

6

ДАРХАН-УУЛ: Нөөцийн мах худалдаанд гаргана

3

Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн

62

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

32

“Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” төслийн хүрээнд үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар хурал зохион байгуулагдлаа

88

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IX хуралдаан боллоо

8

Монгол Улсад болох СОР17-г Британи Улсад албан ёсоор нээлээ

4

“Экспорт, гадаад худалдааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
ах

88

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IX хуралдаан боллоо

62

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

35

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

32

“Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” төслийн хүрээнд үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар хурал зохион байгуулагдлаа

29

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна

24

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

20

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах гэж байна.

10

Чиа үрийг тарагтэй хэрэглэх нь цусан дахь сахарт хэрхэн нөлөөлдөг вэ?

9

Өмнөговь аймаг ингэний сүү бэлтгэн нийлүүлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ

9

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

8

Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг зөв уншиж суръя

8

Монгол Улсад болох СОР17-г Британи Улсад албан ёсоор нээлээ
ах

Р.Дагва: Ухаалаг хүлэмж бүхий агро ситиг байгуулснаар Нийслэл хотын олон асуудал шийдэгдэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын алба хамтарч ажиллах төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудад танилцуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн хамт олонтой уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийг төлөөлөн:

  • Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн Гүйцэтгэх захирал Р.Дагва
  • Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр
  • Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийг төлөөлөн:

  • Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хэвлэлийн ажилтан Б.Сэржмядаг нар оролцлоо.

Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төв нь Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын дэвшүүлсэн зорилтын хүрээнд Улаанбаатар хотын иргэд Дэлхийн нийслэл хотуудын хөгжлийн индекстэй ижил түвшинд таатай амьдрах орчныг бүрдүүлэх шийдлийг боловсруулах зорилготой ажилладаг. Тодруулбал Хүн төвтэй хот, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил, Хотын сайн засаглал гэсэн 4 бодлогын зорилтын хүрээнд судалгаа шинжилгээний ажлууд хийж байна. Судалгааны аргачлалын хувьд орон зайн дүн шинжилгээ хийхэд онцгойлон ач холбогдол өгдөг бөгөөд ингэснээр систем динамик загварчлал хийн эдийн засгийн тооцоолол зөв гарах нөхцөл бүрддэг. Зөв дэс дарааллын дагуу хийгдсэн судалгааны эцсийн үр дүн хэрэгжүүлэх бодлогын төсөл арга хэмжээний санал болдог.

Монгол Улсын нийт хүнс, нарийн ногооны хэрэглээний 90 хувь нийслэл хотод байдаг. Энэ утгаараа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд тус байгууллага чухал байр суурь эзлэх юм. Тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд:

  • Хүнсний хангамж
  • Хүнсний хүртээмж
  • Хүнсний илчлэг, шим тэжээл
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэсэн дөрвөн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай.

Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төв нь “Smart urban green city” буюу ухаалаг хүлэмжид суурилсан агро сити байгуулах төслийн судалгааг амжилттай хийгээд байна. Тус төслийн хүрээнд ажлын байр нэмэгдэх, эрчим хүчний бие даасан дагуул хот бий болох, нийтийг хамарсан үйл ажиллагааны салбар болон барилга сууцны салбарын бүтээн байгуулалтууд хийгдэх юм.

Нийслэл хотын хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахын тулд 391 ширхэг ухаалаг хүлэмж байгуулах шаардлагатай ч тус агро ситигийн хүрээнд эхний ээлжинд 100 ширхэгийг байгуулах нь тохиромжтой гэж үзэж байна. Судалгааны явцад анхны ухаалаг хүлэмжийг Хөдөө аж ахуйн их сургуулийн багш сурагчдын дэмжлэгтэй байгуулж, энэ сарын 20-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Р.Дагва: Ухаалаг хүлэмж бүхий агро ситиг байгуулснаар Нийслэл хотын олон асуудал шийдэгдэнэ
Хэл солих
Мэдээлэл хайх