Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Нарийн мах, будаа, алим хүрэн манжингийн салат, цай нийлээд 2257 төгрөг”

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн нэг хүүхдийн өдрийн хоолны төсөв 1500 төгрөг байдаг. Энэ мөнгө үнэхээр хүрэлцэж байгаа эсэх, шим тэжээлтэй, амттай хоол хийх боломжтой эсэх талаар Доктор, дэд профессор хоол зүйч М.Пүрэвжав болон нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн захирал Г.Оюунчимэг нартай ярилцсан Gogo.mn-ийн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Нэг сурагчийн үдийн хоолонд 1500 төгрөг төсөвлөсөн байдаг. Энэ мөнгө хүрэлцэж байгаа эсэхэд та хариулт өгөхгүй юу?

21-р сургуулийн захирал Г.Оюунчимэг:
-Энэ мөнгөнд тухайн өдрийн илчлэгийг тааруулаад, зарим өдөр нь 1500 төгрөгөөс бага, зарим өдөр нь 1500 төгрөгөөс давуулсан зардалтайгаар таван өдрийн хоолоо зохицуулаад өгч байна.

-Танай сургууль зориулалтын шинэ хоолны газартай болсон байна. Өдөрт хэчнээн хүүхдэд хэдэн хүн хоол хийж байна вэ?
-Манай сургуульд 1-5 дугаар ангийн 2500 орчим сурагч хичээллэж байна. 2500 хүүхдийн хоолыг гал тогоонд тогооч, бэлтгэгч, угаагч гэсэн таван хүн хийж, мэргэжлийн хоол зүйчийн хамт нийт зургаан хүн ажиллаж байна.

-1500 төгрөгөөр үнэхээр амт шимтэй, тэжээллэг хоол хийх боломжтой эсэхэд мэргэжлийн хоол зүйчийн хувьд мэдээлэл өгөхгүй юу?

-Хоол зүйч М.Пүрэвжав:
-Таван өдрийн хоолны зардлын дундаж нь 1500 төгрөг байдаг. Энэ төсөвт таарсан хоолыг өнөөдөр та бүхэнд харуулахаар бэлдлээ. Нийгэмд 1500 төгрөгөөр юу ч хийж болохгүй гэсэн хандлага байдаг. Гэхдээ хоол үйлдвэрлэлийн салбар нь арилжааны буюу ашгийн төлөө болон арилжааны бус гэсэн хоёр төрөл бий. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэргийн анги, хорих анги зэрэг байгууллага нь зөвхөн түүхий эдийн зардлаар хоолоо хийдэг. Өөрөөр хэлбэл, хоолны мөнгөнд өгч байгаа зардал нь зөвхөн түүхий эдэд зарцуулах мөнгө байх ёстой.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульдэнэ бол зөвхөн түүхий эдийн зардал гээд хуульчлаад өгчихсөн байдаг.

3.1.2.”хоолны зардлын норматив” гэж нэг хүүхдэд ногдох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зардлыг ойлгоно;

Зөвхөн түүхий эдийн зардал байгаа тохиолдолд тооцоо хийгээд 1500 төгрөг хүрнэ гээд гаргачихсан. Гэхдээ энэ бол ковидын өмнө гаргасан тооцоо. Гэтэл төлөвлөгдөөгүй зүйл гарсан нь ковидын дараа хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тиймээс одоо 1500 төгрөг бүрэн хангалттай юу гэвэл хангалттай биш. Манай салбарын яамнаас үнэ нэмэх саналыг оруулсан. Гэхдээ төсвөөс хассан гэсэн мэдээлэлтэй байна.

1500 төгрөг одоо хангалттай биш ч иймэрхүү хоол хийж болж байна гэдгийг харуулж байна. Гэтэл дунд, ахлах ангийнхан хуулийн дагуу хоол идээд ирвэл энэ мөнгө хүрэлцэхгүй. Дунд, ахлах ангийнхны хоолны мөнгө илүү өндөр байхаар төлөвлөж байгаа гэж бодож байна.

Бага ангийн хүүхдүүдийн хоногт авах ёстой шим тэжээлийн бодисын 30-35 хувийг үдийн хоолноос авах ёстой. Гэхдээ авах ёстой хэмжээтэй нь дүйцүүлэхэд 65-70 хувийг хангаж байна.

21-р сургууль нэг кг ангилсан махыг 15-17 мянган төгрөгөөр авч байна. Өндөр үнэтэй махаар хийсэн хоол. Хүнсээ бөөний үнээр авч байгаа. Мэдээж зардал өндөр, хүндрэлтэй байгаа ч 1500 төгрөгөөр огт юу ч хийж болохгүй гэхээргүй юм.

Учир нь түүхий эдийн зардлаар босож байгаа учраас хоол хийж болж байна. Манайхан арилжааны хоолтой, ашиг шингэсэн бууз, хуушууртай харьцуулаад юу ч хийж болохгүй гэж ойлгодог. Гэтэл арилжааны хоолны нэг порц тутамд 10 гаруй зардал, дээр нь ашиг шингэдэг. Энэ хоол үйлдвэрлэлд ямар ч ашиг шингээгүй, тогооч нар нь улсаас цалинжиж байна.

-Сургуулийн хоолны цэсэнд ямар хүнс багтах ёстой вэ?
-Гурван сайдын хамтарсан тушаалаар илчлэг, шим тэжээлийн бодисыг баталдаг. Хүүхдийн хоолны цэсэнд 16 бүлэг хүнсний бүтээгдэхүүн орсон байдаг. Тухайн үед үнэ өртөгтөө, шим тэжээлийн бодисондоо тааруулаад хоол хийдэг.

-Энд бэлдээд тавьсан хоолноос онцлоод ярихгүй юу. Даваа гарагт танай сургууль цагаан хоол хийдэг гэлээ…

Сургуулийн захирал Г.Оюунчимэг:
-Даваа гарагт бид цагаан хоол өгөөд, бусад дөрвөн өдөр нь махан хоол өгөхийг зорьж байна.

-Нэг хоол нь 1043 төгрөгийн үнэтэй байхад нөгөө нь 2125 төгрөг байна?
-Дунджаар өдрийн 1500 төгрөг, нийтдээ тав хоногийн 7500 төгрөгөөр түүхий эдээ авч хоол хийж байна. Нарийн мах, агшаасан будаа, алим хүрэн манжингийн салат, цайтай өгөхөд үнэ нь нийтдээ 2257 төгрөг болж байна.

Тогоочийн цалин хэтэрхий бага, 569 мянган төгрөг

Намар бид түрээсээ цуцлаад бие дааж цайны газраа ажиллуулж эхэлсэн. Өмнө нь түрээсэлдэг байлаа. Түрээсээр ажиллуулж байгаа үед илчлэг шаардлага хангасан хоол өгөхгүй байна гэсэн гомдол санал эцэг эхчүүдээс гардаг байсан. Одоо 1500 төгрөгийг бүгдийг нь хүүхдийнх нь аманд өгөхийн төлөө өнөөдөр цайны газраа сургууль бие дааж ажиллуулаад явж байна.

-Тогооч нарыг улсаас цалинжуулдаг гэлээ. Тогооч нарын цалин ямар байна вэ?
-Сургууль бие даагаад цайны газраа ажиллуулахаар сургуульд нэлээд бэрхшээлүүд тулгарсан. Тогоочийн цалин хэтэрхий бага, 569 мянган төгрөг. Хоёрдугаарт, 2500 хүүхдэд хоол хийе гэхээр тоног төхөөрөмж хангалттай ирээгүй. Нэг, хоёрдугаар хоолны тогоо нэг нэгийг өгсөн. Гэтэл бидэнд хамгийн багадаа хоёр, хоёр тогоо хэрэгтэй. Зааланд тавих сандал ширээ бас байхгүй. Тийм учраас эцэг эхчүүдээсээ хандив тусламж хүсэж байна.

Аяга таваг угаадаг автомат машин авах хэрэгтэй байгаа нь залхуураад байгаадаа биш. Хүний хүчин зүйлийн алдаануудыг бууруулахад тоног төхөөрөмжжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, янз бүрийн халдварууд дамжих эрсдэлийг бууруулна.

Одоогоор бид хүүхдүүдээ хоолны зааланд хооллох боломжгүй байна. Зааланд хоолловол хүүхдүүд аягаа цүнхэлж ирэх шаардлагагүй болно. Одоогоор аягаа угааж ирдэггүй хүүхдүүд байна. Энэ нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Хэрвээ бид сет тавгаа аваад, сандал ширээ тавиад заалаараа хооллоод явбал эрүүл ахуйн шаардлага хангана. Ингэхийн тулд аяга угаагч автомат машин авах шаардлага гарч байна.

Хоол зүйч М.Пүрэвжав:

Хүмүүс зөв ойлгохыг хүсэж байна. 21-р сургууль сет хоолны ийм тавганд хоолоо өгч чадахгүй байна. Тиймээс хоолыг ангид нь зөөж өгдөг. Аль болох ирээдүйд хооллох зааланд хүүхдүүдээ хооллох хэрэгтэй гэж бодож байна.

11.1.1.төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнээс бусад зориулалтаар ашиглахыг хориглоно

Хамгийн гол нь энд дэвшилттэй зүйл ярьж байгаа нь аяга таваг угаадаг автомат машин юм. Энэ нь залхуураад байгаа юм биш. Хүний хүчин зүйлийн алдаануудыг бууруулахад тоног төхөөрөмжжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, нийтийн хоол үйлдвэрлэлээр янз бүрийн халдварууд дамжих эрсдэл өндөр. Тухайлбал, хэликобактер. Тиймээс энэ бүгдээс сэргийлэхийн тулд угаалга, ариун цэврийг өндөр түвшинд гаргах ёстой.

Тогооч нарын цалингийн тухайд Монгол Улс ажиллах хүчний хомсдолд ороод байна. 2 сая төгрөгийн цалин амлаад хүн олдохгүй байхад сургууль тогооч нарын цалин 500 мянга байгаа нөхцөлд ажиллах хүч олох нь захирлуудын толгойны өвчин болж байна.

Түүнчлэн хүүхдэдээ хоол өгөх ажлыг хэн нэгний гадны хүнд /түрээслэгч нарт/ даатгаж өгдөг улс орон байхгүй. Эхнээсээ хуулиа хэрэгжүүлэхдээ зөв ажиллах нь зүйтэй. Түрээслэгч нар нэг үе улсын ямар ч шийдвэргүй явж байсан ажлыг амжуулж өгсөн. Одоо бол Монгол Улс хуультай болсон учраас эхнээсээ хуулиа зөв хэрэгжүүлэх гээд ажиллаж байна. Монголчуудын энэ өвчин зовлонг бууруулахын тулд бид хүүхдүүдээ бага наснаас нь зөв хооллох ёстой. Монголын нийгмийн, сэтгэл зүй, эдийн засгийн асар үр ашигтай ажлыг хийхээр цэцэрлэг, сургуулиуд чармайж байна.

Сургуулийн захирал Г.Оюунчимэг:
-Намар бид нэг байгууллагатай гэрээ хийгээд бүх хүнсээ авч байсан. Гэтэл нэг бэрхшээл гарсан. Махаа авахаар ястай, хаа гуяараа ирдэг. Гэтэл тавхан хүн махаа эвдээд зогсох уу, хоолоо хийх үү гэдэг асуудал үүссэн. Одоо бид бэлэн хэрчсэн, машиндсан мах өөр байгууллагаас авч байна. Хоёрдугаарт, бид хамран сургах тойрог нэмэгдсэнээс 4400 гаруй сурагчтай болсон. Тиймээс сет хоолны 1700 тавгийг нэг цагийн дотор угаагаад, хатаагаад, ариутгадаг тоног төхөөрөмж гэхэд л 26 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.

Хоол зүйч М.Пүрэвжав:
-Хүүхдийн хоолонд ястай мах авахаар яс, хальс нь хорогдол үнэндээ шингэдэггүй. Тиймээс өдөртөө нэг хүүхдэд 40 гр мах өгье гэтэл хорогдлоо хасахаар 10, 20 гр л мах өгөх болоод байгаа юм. Тиймээс хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр цэцэрлэг сургуулиа хангадаг болох хэрэгтэй. Дэлхийд хоол үйлдвэрлэлийн салбарт хонины гулуузыг гуанзандаа шулж байдаг орон байхгүй. Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл нь өөрөө дотоодынхоо хүнс үйлдвэрлэлийг дэмжиж өгдөг.

Түрүүнд захирал 1500 төгрөгөөс нэг ч төгрөг үлдээхгүйгээр хүүхдийнхээ ам руу хийчихмээр байна гэж хэлж байна. Тэр ажлыг бид зайлшгүй хийх ёстой. Ирээдүйд хүүхдийн өвчлөл ч буурна. Бүх аав ээжүүдийн хувьд хамгийн гол нь дэмжих нь чухал байна. Дэмжинэ гэдэг нь заавал мөнгө төгрөг өгөхдөө гол биш юм шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Нарийн мах, будаа, алим хүрэн манжингийн салат, цай нийлээд 2257 төгрөг”
Хэл солих
Мэдээлэл хайх