Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6,401

№129 | Хүнсний хувьсгал – Монголын мал, аж ахуйн салбарын алсын хараа 2025

18,635

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

16,720

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

5,291

Б.Алтангэрэл: Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж, экспортод гаргаж байна

15,987

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

15,538

Хятадад цэцэрлэгийн 233 хүүхэд хар тугалгад хорджээ

16,377

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

16,388

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ

1,173

1400 орчим иргэн, ААН хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэхээр саналаа өгчээ

18,075

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ
ах

18,635

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

18,247

“Монголын Эдийн засгийн форум-2025” зохион байгуулагдаж байна

18,075

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

16,720

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

16,388

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ

16,377

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

15,987

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

15,538

Хятадад цэцэрлэгийн 233 хүүхэд хар тугалгад хорджээ

10,876

Монголын эдийн засгийн форум 2025-д төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 2000 орчим төлөөлөл оролцож байна

6,401

№129 | Хүнсний хувьсгал – Монголын мал, аж ахуйн салбарын алсын хараа 2025

5,291

Б.Алтангэрэл: Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж, экспортод гаргаж байна

1,173

1400 орчим иргэн, ААН хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэхээр саналаа өгчээ

Төрийн тэргүүний санаачилга хурдтай хэрэгжиж, үр дүнгээр манлайлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” эхлүүлсэн. Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхний алхам хийгдсэн. Үр дүн ч арвин байна.

Аливаа улс хурдацтай хөгжихийн тулд шатахуун, эрчим хүч, хүнс гураваа өөрсдөө хангадаг байх нь чухал. Гэтэл манай улс алийг нь ч дотооддоо хангаж чаддаггүй. Ялангуяа хүнс бол бидний амьд явах анхдагч хэрэгцээний нэг. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байх учиртай. Харамсалтай нь бид жил бүр 1 тэрбум ам.долларын буюу нийт хүнсний хэрэглээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортлож авдаг. Эдгээр бүтээгдэхүүн нь тээвэрлэлтийн болон хадгалах горим алдагдсан, нян, бактери үржсэн, гарал үүсэл нь тодорхой бус зэрэг олон асуудалтай байх нь элбэг.

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага , Олон улсын валютын сан зэрэг байгууллага 2023 онд хүн төрлөхтний өмнө тулгамдаж буй асуудлаар ОХУ Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, эдийн засгийн шок зэргийг нэрлэжээ.

Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй дээрх асуудлуудын улмаас хамгийн том хор уршигтай бэрхшээл хүнсний хомсдол, “хүнсний хямрал” бий болж эхэллээ.

Энэ цаг үед монголчууд хүнсээ өөрсдөө бэлдэх чадвартай болж, ямар ч бэрхшээл тулгарсан даван туулах дархлааг суулгах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” хийх санаачилга гарган, бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Үүнийг хэрэгжүүлэх хамтрагч, хүчтэй ар тал нь үндэсний үйлдвэрлэгчид юм. Тиймээс “Хүнсний хувьсгал”-ын дор баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид хүчирхэгжинэ.

“Хүнсний хувьсгал”өрнөөд бага хугацаа өнгөрч байгаа ч Ерөнхийлөгч болон ЕТГ нийтдээ 100 орчим үндэсний үйлдвэрт ажиллаж, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэжээ. Үүнээс 40 орчим үйлдвэрт нь төрийн тэргүүн биечлэн очиж ажилласан. Удаан хугацаанд бугшсан олон асуудлыг даван туулж буй, төр засгийн дэмжлэгийг мөрөөдөл төдий төсөөлж байсан үндэсний үйлдвэрлэгчдэд энэ нь гэнэтийн зүйл байлаа. Зарим үйлдвэрлэгчид “манайх шиг жижиг үйлдвэрт ирэх нь үнэн юмуу?” гэж хэд хэд тодруулж байв. Үүнээс гадна тэдний хэлсэн асуудал бүрийг маш түргэн хугацаанд шийдвэрлэж, арга хэмжээ авч байгаа нь баялаг бүтээгчдийг жинхэнэ утгаар нь алмайруулсан гэж хэлж болно. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл, “хүнсний хувьсгал”-ын анхны алхам юм. Хагас жилийн хугацаанд бүхий л төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, үйлдвэрлэгчдийг татан оролцуулж, үйлдвэрлэгчдийнхээ хүчинд мах, гурил, сүүгээ дотооддоо бүрэн хангадаг болж, өндөгний хэрэглээгээ 2023 онд багтан дотооддоо хангадаг болох гэж байна. Бодлого шийдвэрийн хүрээнд УИХ-ын 36-р тогтоол, УИХ-ын Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны тогтоол зэрэг батлагдан гарч, хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдэд бага хүүтэй урт хугацаатай зээл олгохоор болсон. Мөн импортын барааны татварыг үе шаттай нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрүүдээ төр хамгаалалтандаа авахаас гадна төрийн худалдан авалтаар тэднийг дэмжих ажил үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2019 оныг эх оронч худалдан авалт хийх жил болгон зарлаж, төр томоохон худалдан авагчийн хувьд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллахыг уриалж байсан. Үүний хүчинд олон компани хөл дээрээ зогсож, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байдаг. Тэгвэл энэ ажлаа Монгол Улсын Төрийн тэргүүн болсны дараа үргэлжүүлж, илүү эрчимжүүлж эхэлсэн бөгөөд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ЕТГ-аас эх оронч худалдан авалт хийх тухай албан бичиг хүргүүлээд байна.

Дээрхээс гадна чимээгүй хөдөлмөрлөж, даруухан аж төрдөг ч хийж бүтээсэн зүйл ихтэй үндэсний үйлдвэрийн хоёр Үүсгэн байгуулагчид Аж үйлдвэрийн гавьяат цол тэмдэг, эгэл жирийн 200 гаруй ажилтан, албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулж, урамшуулжээ.

Ийнхүү баялаг бүтээгчдийнхээ зовлон жаргалыг дэргэдээс нь мэдэрч, хурдтай ажиллаж, үр дүн гаргаснаар Монгол Улсад “Хүнсний хувьсгал”-ын салхи эрчийг авлаа.

Дэлхийн найман тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Цаашид ч дэлхий хүн ам хурдацтай өсөх нь тодорхой бөгөөд хүнсний асуудал ч хурцаар тавигдаж, хүн төрөлхтнийг сандаргаж эхэллээ.

Харин бид усан далайд гарцгүй ч, хүн далайд гарцтай ард түмэн. Энэ бол монголчууд биднийг тойрсон агуу том зах зээл. Иймд ирэх таван жилд хүн бүр “Хүнсний хувьсгал”-д нэгдэж, өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялгаараа дэлхийн зах зээлд гарч, органик хүнс экспортлогч улс болох ёстой.

Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе!

Хуваалцах
Сэтгэгдэл
2000
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments