Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Ж.Туяацэцэг: Хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд далд өлсгөлөн их байна

Далд өлсгөлөн гэдэг нь хүн хэдий хоол идэж, цатгалан явах ч биедээ хэрэгцээт шим тэжээлийг хоол хүнснээс авч чадахгүй байхыг хэлнэ.

Хоол, хүнсний эрүүл аюулгүй байдал нь дэлхий нийтийн тулгамдсан сэдэв болоод байна. Ази тивд нийт 1.8 тэрбум хүн эрүүл хооллох боломжгүй аж. 2020 оны хүнсний үнийг энэ оны эхний найман сарынхтай харьцуулахад 41 хувиар өссөн нь хүнс, тэжээлийн хүртээмжид сөргөөр нөлөөлжээ. 

“Монголын энтерпренерүүдийн нэгдсэн VIII чуулган”-ны үеэр ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг илтгэлдээ дэлхий дахинд хоол тэжээлээс авах амин дэм, эрдэс бодисын дутагдал буюу “Далд өлсгөлөн” манай улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд их байгааг хэлсэн юм. Мөн хүнсний салбарт дараах асуудлууд тулгарч байгааг дурдав:

  • Хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн дутагдалтай, хүнсний төрөл зүйл хязгаарлагдмал
  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн нөөцийн хэт ашиглалт
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажлын байр бий болгох нөхцөл, боломжийг бүрэн ашиглахгүй байх
  • Хотжилтын улмаас зах зээлийн төвлөрсөн байдал
  • Хүнсний импорт, жимс хүнсний ногооны хараат байдал
  • Жижиг, дунд үйлдвэрлэлд тулгарч буй бэрхшээл

Олон улсын хэмжээнд 200-300 төрлийн хүнсний бүтээгдэхүүнтэй байхад манай улсад өргөн хэрэглээний 16 нэр төрлийн л бүтээгдэхүүн байдаг.

ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг: “Хүнсний хувьсгал урт хугацаанд үргэлжилнэ.Үүнд салбар дундын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Бид уургийн хэрэгцээгээ хангахын тулд малын гаралтай бүтээгдэхүүн, мах өдөр тутамдаа хэрэглэх шаардлагатай. Үүний зэрэгцээ амин дэм, эрдсүүдийг хангалттай хэмжээнд авахын тулд ургамал, үр тарианы гаралтай хүнс ч хэрэглэх ёстой юм. Гэтэл үр тариа, жимс, жимсгэнээр хангаж чадахгүй байна. Хүн эрүүл байхын тулд олон нэр төрлийн хоол, хүнс хэрэглэх ёстой. Хүнсний ногооны нэр төрлийг олшруулж, өдөр тутмын хэрэгцээ болгох, будааны төрлийн арвай, бор будаа, овъёос, хөх тариа, гурвалжин будаа, шош их хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл монголчууд будаа гэхээр цагаан будаа л гэсэн ойлголттой. Хоол хүнсний зөв соёлыг төлөвшүүлж, эрүүл дадалтай болгохын тулд таниулах, соён гэгээрүүлэх ажлыг их хийвэл тохиромжтой. Манай улсын сүүний хэрэглээ маш хангалтгүй. Жил бүр гаргадаг статистик үзүүлэлтээр хээлтэгч малын тооноос сүүний гарцыг тооцож, сүүний хэрэглээг 600 хувьтай гэж гаргасан. Гэтэл суурин газрын сүүний үйлдвэрлэл, иргэдийн хэрэглэж байгаа сүүний хэмжээ хангалттгүй байна.” гэлээ.

Манай улс 2017 оны судалгаагаар эмэгтэйчүүдийн 65, эрэгтэйчүүдийн 43 хувь нь илүүдэл жинтэй гэж тооцоолсон. Цагаан будаа, буудайн гурил зэрэг нүүрс ус их агуулсан, таргалуулах хүнс өргөн хэрэглэдэг учир таргалалтад өртөж, хэрэгцээт шим тэжээлээ авахгүй байгаа талаар мөн дурдав.

Монгол Улсын гавьяат багш, анагаах ухааны доктор, профессор Ч.Цолмон: “Манай улсын хүнсний эрүүл ахуй бүрэн хангагдаж байна гэхэд хэцүү. Хүн сонголтоор бус, ухамсаргүйгээр байгаль, орчны олон зүйлтэй хүрэлцэж, хэрэглэж байдаг. Хүн өөрөө сонгож хэрэглэдэг ганц зүйл нь хүнс. Хүнсний эрүүл, аюулгүй байдал, зөв хэрэглээний талаар хүүхэд байхаас нь боловсрол олгоогүйгээс шим тэжээлгүй, нүүрс ус давамгайлсан хүнс тогтмол хэрэглэх зуршилтай болдог. Аливаа зүйлийг засаж, залруулъя гэвэл түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдийг нь тогтоож, үгүй хийх хэрэгтэй. Дэлхийд үйлдвэрлэж гаргасан хүнснийхээ гуравны нэгийг нь хаягдал болгочихдог. Дараагийн шалтгаан нь дэлхийн нийт хүн амын тал нь өдөрт авах ёстой шим тэжээл, уураг, өөх тос зэргийг агуулсан хоол авах эдийн засгийн боломжгүй байна. Мөн тэгш бус хуваарилалт, хүнсний боловсрол тааруу байх нь гол нөлөө үзүүлдэг. Жишээ нь Тайванийн ерөнхий боловсролын сургуульд нь “Яавал би эрүүл байх вэ?” гэдэг талаар бүрэн мэдлэг олгодог. Түүнд нь ямар хоол хэрэглэвэл эрүүл, зөв хооллолт болдог тухай ч багтсан байдаг. Тиймээс хүүхдүүд нь багаасаа хоолноосоо өдөрт авах ёстой илчлэг, нүүр усны хэмжээгээ тооцоод сурчихсан. “Хүнсний хувьсгал”-ыг амжилттай хийсэн орнууд хүнсний хүртээмж, үйлдвэрлэл, нөөц тогтвортой байх, сайн засаглал буюу хүнсний үнэ цэнийн гинжин хэлхээг онцолж үздэг. Гинжин хэлхээ гэдэг нь хүнс үйлдвэрлэлд оролцож буй бүх талын нийгэм, эдийн засгийн боломж нөхцөлийг хэлдэг.” гэв.

Эрдэмтэд хүнсний салбарын гажуудлыг үүсгэдэг хүчин зүйлсийг эхнээс нь тодорхойлж гаргасан. Үүнд хамгийн эхлээд хүнсний үйлдвэрлэлийн хог хаягдал багтав.

Манай улсад ШУТИС-ийн хүнсний үйлдвэрлэлийн анги, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн шим тэжээл судлалын ангиас мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг. Хоолны цахим сургалтад сууснаар энэ салбарын мэргэжилтэн гэж хэлж болохгүй юм. Хэрэглэгчид www.organic.gov.mn буюу органик хүнсний бүртгэл мэдээллийн санд хандаж, худалдаанд байгаа органик хүнсний үйлдвэрлэсэн газар, импортын улс, хүчинтэй хугацаа зэрэг бүх талын мэдээллийг авах боломжтой юм байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
1 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Топ
Inline Feedbacks
View all comments
Иргэн
2023-07-28 18:58

Яг үнэн шүү , алим жимс өдөр бүр идмээр байна, хүнсний нарийн ногоотой хоол идмээр байна, ядаж огурцы помидорч авч идэж хүрэхгүй байна,

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ж.Туяацэцэг: Хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд далд өлсгөлөн их байна
Хэл солих
Мэдээлэл хайх