Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган зохион байгуулна

Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганыг маргааш зохион байгуулна.

Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий тус чуулганд Монгол Улсын хөгжлийн бодлого боловрсуулагч, шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцоно. Түүнчлэн, Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болохыг эрмэлзэж буй үндэсний олон компани чуулганыг дэмжин оролцож, тогтвортой хөгжлийн төлөөх санаачлага, сайн туршлагуудаа танилцуулах юм.

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлээ энэ сарын 18-19-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулах НҮБ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулахаар бэлтгэж байна. Монгол Улс сайн дурын эхний илтгэлээ 2019 онд танилцуулсан бол үндэсний 2 дахь илтгэлээ өнгөрсөн 7 дугаар сард НҮБ-ын чуулганд танилцуулж, тодорхой үүрэг чиглэл, амлалт авсан билээ.

Засгийн газраас тус дээд хэмжээний уулзалтад танилцуулах тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний үүрэг амлалт, хурдасгуурыг Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийн дүгнэлт, зөвлөмж, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилго, зорилтуудтай уялдуулан 12 чиглэлээр тодорхойлоод байгааг ЭЗХЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсан мэдээлэв. Тодруулбал:

  • Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, зах зээлийн эргэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэх
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах
  • Инновац, шинжлэх ухаан, технологид суурилсан дижитал шилжилтийг бүрэн хийх
  • Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангах
  • Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, аюул, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх
  • Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах
  • Нэмүү өртөг шингэсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх (хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр)
  • Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй ажлын байрыг нэмэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
  • Жендерийн эрх тэгш байдлыг хангах
  • Үр дүнтэй засаглал, бодлогын уялдаа холбоог сайжруулах
  • Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих
  • Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэх гэжээ.

Тогтвортой хөгжлийн зорилго нь хэнийг ч хөгжлөөс хоцроохгүй байх зарчим баримталдаг. Энэ зорилгын төлөө сэтгүүлчид онцгой, хүчтэй дуу хоолой болдгийг Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ онцлов. Тэрбээр, “Монгол Улсын хувьд хот суурин газрын болон залуусын дундах ядуурал дордсон үзүүлэлттэй байгаа тул Засгийн газрын манлайлал дор бүх нийтээрээ хүчин чармайх шаардлагатай. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийнхээ зорилтоо биелүүлэхийн тулд 2030 онд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх нь чухал юм. Ингэснээр Монгол Улс алсын зорилгодоо хүрэх бүрэн боломжтой”-г хэлж байлаа. 

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган зохион байгуулна
Хэл солих
Мэдээлэл хайх