Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Эмээлтийг “Хүнсний хувьсгал”-ын бааз болгоё

Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Олон улсын харилцааны судлаач, профессор, нийтлэлч Д.БАЯРХҮҮ

Төвийн нэг сонин ба сайтуудад “Эмээлтийн хүүхдүүд сургуульгүй, эцэг эхчүүд нь “ажилгүй” байна” гэсэн гарчгаар нийтлэгдсэн мэдээллийг өлгөж аваад би ээлжит шүүмжлэлээ тавих гэж байна. XXI зууны хөгжлийн хурдны эринд арчаагүй дорой амьдарч байгаагаа өрөвдүүлэхээр ийм мэдээлэл түгээснийг ойлгож болно. “Учирлаж байна”, “учирлая” гэхчлэн эрх бүхий хүмүүс нь ярьсныг тэр мэдээнд ихэд онцолжээ. Монголчууд, Монголын хөдөө тэр чигтээ “Эмээлт” шиг битгий байгаасай гэсэндээ би үзэг цаас харшуулан гараа мойногдтол дахин бичиж байна.

Ардчилсан хувьсгал (монголчууд бүгд уухайлан оролцсон доо!) хийсний чинь утга учир, ач холбогдол гэж гарт баригдахгүй, нүдэнд шууд үзэгдэхгүй ЭРХ ЧӨЛӨӨ гээч нэг юм байна аа Эмээлтийнхээн ! Олон янз төрлийн эрх чөлөө дотроос хамгийн амин чухал нь (Танд, Та бүхэнд!) юу юм бэ гэвэл Та болон Таны гэр бүлд Төрийн дарамт гэж нэгээхэн ч үгүй, амьдралаа авч явах эрх, эрх чөлөө чинь Таны гарт, Танай гэр дотор байна шүү хэмээн би мөн ч их учирлах юм даа.

Олон арван эрх чөлөө дотроос монголчууд гээчхээд, эсвэл огт төсөөлөхгүй яваа нэгэн эрх чөлөө бий. Тэр нь БҮТЭЭН БАЙГУУЛАХ ЭРХ ЧӨЛӨӨ болно. Юу сэтгэе, юу хийе, юу бүтээе гэснийг чинь булааж авдаг Төр, улс төрийн дэглэм үгүй болоод 34 дэх жилээ үдэж байна. “Юу хийе” гэдгийг би хууль зөрчих, улс төрчидтэй барьцах, хулгай авлигыг хэлээгүй юм. Таны тархи хүрдэг л юм бол хууль зөрчихгүй мөнгө босгох, түүний төлөө хөдөлмөрлөх, найз нөхдөө, үр хүүхдээ хөдөлмөрлүүлэх (яаж л бол яаж!) эрхийг чинь хэлээд байна.

Нөгөө нэг мэдээ рүү оръё: –Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдийн нэг бол Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт юм. Нийслэлийн төвөөс 40 гаруй км зайд худалдаа, үйлчилгээний цогцолбор байдлаар бие даан хөгжиж, суурин болтлоо оршин тогтнож буй энэ өртөөнд ажил хийдэг айлын эхнэр бараг байдаггүй гэжээ. Бас сургуулийн насны 700 хүүхэд сургуульгүй, Эмээлт өртөөнд хамгийн ойр сургууль нь 20 гаруй км зайтай. Саяхнаас сургуулийн автобус өдөрт гурван ээлжээр явж эхэлсэн ч ялангуяа өглөөний ид ачааллын үеэр паг гэсэн зовнил бичжээ.

“Ажил хийдэг айлын эхнэр бараг байдаггүй” гэснийг ёстой нэг өлгөж аваад шүүмжилчихье. Ажил хийдэг аав нар савнаасаа хальж байна уу гэтэл бас л нойл үзүүлэлттэй юм шиг дуулдав. Бүтээн байгуулах эрх чөлөөгөө мэдрээгүй, санаанд нь ганц ч атугай орж ирээгүй хэдэн мянган насанд хүрэгчид тэнд байдаг байх нээ? Тун харамсалтай.

Маш том давуу тал Эмээлтэд байна, нийслэлийн төвөөс 40 км зайд оршдог нь газар зүйн илт давуу тал юм. Олон замын уулзвар байна. Нийслэлээ баруун аймгуудтай холбодог стратегийн зам дээр, стратегийн байршилд байгаа суурин. Хот руу амьд мал оруулах нь хориотой тул Эмээлтэд мал аж ахуйн маш том бааз, мах сүү, арьс шир, малын ясны маш том дэд бүтэц байгуулчих бүх өгөгдөл нь бэлээхэн байж байна. “Худалдаа, үйлчилгээний цогцолбор” гэж мэдээнд онцолсон байна лээ. Маш том давуу зүйл байна гэчихсэн юм биш үү? Ганц нийслэл, түүний дүүргүүдэд үлгэр жишээ болгох гэхгүйгээр нийт сумдад, хөдөөгийн суурингуудад үлгэр жишээ, жишиг болгох хөдөө аж ахуйн бааз байгуулах (байгуулчихсан ч юм шиг) бүх боломж нь тэнд байна. Гагцхүү монгол хүний хөдөлмөр л шийднэ. Унтаа байгаа цогцолборыг амилуулахаас эхэлнэ.


АНУ -д аж төрж байгаад эх орноо хөгжүүлэх эх оронч сэтгэлдээ хөдлөгдөн ирсэн хоёр найз дүү нар маань ийм санаагаар бичжээ:– Монгол хонины угаагаагүй ноосноос органик бордоо гаргах инновацын төслийн тухай 2019 онд олж уншаад хамгийн түрүүн гэр бүлийн хэмжээнд бодит үйлдвэрлэл болгохоор шийдэж, шулуудав. Санал ч ирлээ. “Монпеллетс ХХК” байгуулаад төслийг хариуцан ажиллаж эхлэв. Хонины угаагаагүй ноосыг 100% боловсруулахдаа ус болон химийн ямар ч нэмэлт бодис ашиглахгүйгээр тийм бордоо гаргаж авч болдог юм байна. 100% гэдэг нь нөхөн сэргээгдэх, байгальд ээлтэй түүхий эд ашиглахыг хэлнэ.

Дэлхийн зах зээлд эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа шинэ төрлийн органик бордооны түүхий эд Монголд маш их байна. Малчин өрх бүрд бэлээхэн байж байна. Бусад органик бордоотой харьцуулахад нүүрсний хүчлийн хий 0.2% ялгаруулдаг. Ингээд 2019 оныхоо зун ажиллаад тэр оныхоо 12 дугаар сард анхны экспортоо Герман руу хийв. Хонин ноосон органик бордоо экспортлогч дэлхийн анхны улс нь Монгол болж, бид дотооддоо 100% бэлтгэх боломжтой бордооны үйлдвэрийн үндсийг тавьж чадлаа. Дэлхийд эдүгээ эрүүл хүнс, эрүүл хөрс, органик хэрэглээний зах зээлийн эрэлт өндөр байна. Герман руу экспорт хийсэн туршлагаа баяжуулаад зориг гарган АНУ-ын зах зээлд хонины ноосон органик бордоо экспортолж эхлээд байна. Цаашид Европын холбоо, Зүүн Азийн зах зээлд органик тариалан эрхлэгчдийн үнэ цэнтэй найдвартай, баталгаатай тасралтгүй бүтээгдэхүүн нийлүүлэгч нь байхын төлөө манай хамт олон ажиллаж байна гэжээ. Миний тайлбар. Хоёр дүүгийн бичсэн нь миний сэтгэлийг огшоолоо. Баярлаад баршгүй. Монгол даяар органик бордооны жижиг дунд үйлдвэрийг малчин айл, малчны хот айл, сумын төвүүдэд байгуулчихад л экспортын орлого гэж улсын хэмжээнд савнаасаа халих тухай уран сэтгэмж төрчихлөө.

Эмээлтэд маш их арьс, үс, ноос хог болж хаягддаг тухай, хонины нэг арьс чанадаг гоймонтой тэнцдэг тухай олонтоо уншиж байснаасаа үүдэн би дээрх хоёр дүүгийнхээ бизнесийн нууцаас хуваалцлаа. Эмээлтийг төрөлжүүлж хөгжүүлэх талаар өнөө маргаашгүй Хөдөө аж ахуйн яам, дүүргийн ЗТДГ-аас ЕТГ-ын ивээл дор хамтын шийдвэр гаргаасай гэсэндээ бичиж байна. Юуны өмнө Эмээлтийн бүх иргэдийг ажилтай, албатай, завгүй болгомоор байна. Тэгэхдээ тэр ажил алба нь аз жаргал нь байхаар сэтгэвэл яадаг бол? Хөдөлдөг хийдэг, хөдөлсөн болгон нь мөнгө болж тэр айлд орлого ордог байлгая. Тэр их зай талбай, хашаа хороо, дэд бүтцийг амилуулъя. Өвөл таг суудаг бол өвөлд нь хүлэмжийн аж ахуй эрхлүүлье. Хүлэмж олныг барьж, гэртээ ажилгүй суудаг эзэгтэй нараар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлүүлж болмоор санагдана. Нийслэлийн хаяанд “Хүнсний хувьсгал”-ын бэлээхэн бааз-дэд бүтэц байж байгаа юм шиг бодогдоод болдоггүй.

Тэр их сул дэл хаягддаг, хог болдог арьс ширийг эргэлтэд оруулах талаар маш их ажил төлөвлөж хийж болж байна. Хонины ноосны органик бордоо бол ганцхан хувилбар юм. Өөр олон ажлууд шийдлээ хүлээж байна. Өрхийн, гэр бүлийн, нөхөрлөлийн жижиг үйлдвэрүүд зэрэгцээд олныг байгуулж болж байна. Органик бордоо үйлдвэрлэлээрээ уралдаг л дээ. Давуу тал гээд би дээр бичсэн дээ. Давуу талаа ашиглая л даа. Энэ бүхнийг шийдчихсэн байхад тэр 700 хүүхдийн сургууль бол юу ч биш болно. Ёстой тэр их мөнгөөрөө гадаадаас багш нар урьж тусгай сургууль байгуулаад нийслэлийн иргэдийн шуналыг хөдөлгөж болох ч юм шиг.

Эмээлтийн иргэд гэж дээд тэнгэрийн амьтад шиг мөнгөөр бялхсан, экспорт хийдэг, үр хүүхэд нь үнэтэй тансаг сургуульд суралцдаг, диваажин шиг газар байхад юу нь болохгүй гэж? Монгол хүний сэтгэл, зориг л дутаж байна. Худал биш үү?  

-о0о-

НИЙТЭЛСЭН: Д.БАЯРХҮҮ

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Эмээлтийг “Хүнсний хувьсгал”-ын бааз болгоё
Хэл солих
Мэдээлэл хайх