Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Утаа бол чимээгүй үхэл

Олон улсын харилцааны судлаач, профессор Д.БАЯРХҮҮ

Байгаль өөрөө Улаанбаатарын өтгөрсөн утааг шүүж дийлэхээ больсон!

Уулын орой дээрээс, эсвэл онгоцны цонхоор хотоо хар даа. Яг одоо нийслэлийн хаа сайгүй өтгөрсөн утаа суунаглаж үзэгдэх орчин хязгаарлагдсан, бөөн хар саарал юм л харагдана. Гадуур явган яваа хүмүүсийн хамар, нүд, хоолой хорсож, багтарч бухимдаж үхэх шахна. Хэнийг хараахаа мэдэхгүй, гэхдээ бөөн уур уцаар, стресс. Ийнхүү утаан дотроо угаартан хахаж цацан, нийтээрээ өвчлөн сууна.

Агаарын чанарын үзүүлэлтээр гэрэл хорооллуудад (маш их учраас олон тоон дээр авав) индекс нормоосоо давсан, агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс арван хэд дахин их, хэрэв Бээжинд агаарын чанарын индекс 500-аас дээш гарвал түгшүүр зарладаг бол манай нийслэлд хээв нэг 500-г давчихдаг. Энэ үзүүлэлт нь хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэх учир шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг УОК-оос анхааруулдаг.Гэхдээ Монголын нийгэмд хэвийн үзэгдэл болчихсон учраас монголчууд зөвхөн уурлаад л өнгөрөөдөг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх СОР28 уулзалтад үг хэлэхдээ “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж буй улс орнуудын нэг” гэсэн нь дэлхий рүү хандуулж хэлснээс гадна бид өөрсдөө тийм өөрчлөлтийг гүйцэтгэгчид, одоо түүнийгээ болих хэрэгтэй гэсэн уриалга болов уу. Нийслэлийг “гамшгийн бүс” хэмээн нэрлэж, эндээс иргэдээ нүүлгэе, нийслэлийн даац хэтэрснийг багасгая зогсооё гэсэн хууль санаачилж байгаад туйлын баяртай байна. Хэрэв энэ эрчээрээ нийслэл рүү нүүсээр байхул мөдхөн хоёр сая руу дөхөх хүн амыг цөөлье, хөдөө орон нутаг руу нь буцааж илгээе гэж санаж сэдэж байгаа нь сайн хэрэг. Гол нь эргэж хургалгүй тууштай зогсох ёстой.

Гэхдээ хууль санаачлагчдын хэлээгүйг би нэмээд хэлчихмээр, шийдвэр гаргагчдад санаа сэдэл өгчихмөөр санал бас байна. Орон нутгийн удирдлага гэдэг нь аймaг, сумдынхаа уугуулуудыг Улаанбаатараас татаад авчихдаг ид шидтэн биш, харин эдэнд албадлагын хүч нэмэх хэрэгтэй гэсэн эхний санал байна. Нийслэлийн агаарын бохирдолд зарцуулдаг тэр олон тэрбум төгрөгөө хөдөө рүү буцах хүн нэг бүрд, айл өрх нэг бүрд хуваарилаад хөдөө аймаг руугаа нүүх хөшүүрэг болгон, нүүгсдийг “худалдан авах” хэрэгтэй. Эргэж Улаанбаатарт нүүж ирхээргүйгээр хуулийн зохицуулалт хийж өг. Хэрэв төрөөс мөнгө авч нүүчхээд тэр мөнгөө идэж ууж, үрчхээд эргээд нүүж ирнэ гэвэл ёстой гонж гэтэл нь хуульчилж өгөгтүн! Хөдөө орон нутагтаа очсон иргэдэд малжуулах төсөл хэрэгжүүл хэмээн олон жил ярьж байна.Үүрэг чиглэл ч зөндөө очсох байх. Тэгэхлээр үүн рүүгээ ч яаралтай орогтун, Засгийн газар аа, УИХ-ын гишүүд ээ!

Хорт утаа үйлдвэрлэгчдийг Улаанбаатараас гаргах мэргэн арга бол нийслэлийн газрыг үнэ хаялцуулан худалдаалах явдал байж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдгийн өртгийг өсгөөд өг. Хэн ч авч чадхааргүйгээр үнэ хүргэ. Энэ бол хялбар биш. Утаа үйлдвэрлэгчдийг нүүж дүрвэтэл нь газраар нь хавчаад өг. Хотжихгүй, соёлжихгүй байвал өршөөлгүй гэдгийг нь мэдрүүлээд өг! Хорт утаа үйлдвэрлэгчдийг Улаанбаатараас гаргах бас нэг мэргэн арга бол өндөр торгууль юм. Хорт утаа ялгаруулах гал түлбэл торгууль ногдуул. Түлэхгүй болтол нь, эсвэл Улаанбаатараас дүрвэж гартал нь торгоод өг. Олон удаа торгуулаад ирэхлээр нийслэлээс явахаас аргагүй болно.

2017.10.23-ны нэг мэдээ сошиалд байна. Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган”-ыг нээж хүч оруулж шинэлэг дүгнэлттэй үг хэл байжээ. Эргээд сануулчих уу?

  • 1990 оноос хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудал нь утаа. Бид өнөөдөр утаагаа шийдэж чадахгүй бол, Улаанбаатартаа амьдрах нөхцөл бүрдэхгүй бол улс орноо удирдаж чадахгүй. Улс төрөө ойлгож чадахгүй. Энэ дээр Та бүхэн санал нэг байгаа байх гэж бодож байна. Утаагаа шийдсэний дараа бид улс орноо хөгжүүлнэ.
  • Бид өнөөдөр хөдөөдөө мөнгө цацаж, хөдөөгөө хөгжүүлэхгүйгээр энэ их нүүдлийг зогсоож, газаар нутгаа эзэнтэй байлгаж чадахгүй.
  • Утааны тухай бид олон жил ярьсаар байгаад энэ нь бизнес болж хувирсан. Өнгөрсөн хугацаанд ямар их мөнгө юунд зарцуулсныг энэ чуулганаар ярих байх. Гадна, дотнын хэчнээн олон сая ам.долларыг утаагүй зуух, нүүрс, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулсан бэ гэсэн статистик тоо гарах байх. Энэ тоог бид олон жил ярьсан. УИХ-аар 2010 онд баталсан Хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэх юм бол тэнд шийдэл нь байна.
  • Утааныхаа асуудлыг бид шийдэж чадахгүй бол улс орныхоо асуудлыг шийдэж чадахгүй гэдэг дээр энэ чуулган маань нэгдсэн саналтай баймаар байна.
  • Нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Үүнээс 51-ээс илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр гэр хороололд байгаа хүмүүс яагаад гэр хорооллоосоо салахгүй нүүрс түлээд байна вэ гэвэл тэр хүмүүсийн орлого тогтмол биш. Өрхийн орлого нь орон сууцны моргейжид орох боломж байхгүй. Энэ нь дахиад ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой. Тогтмол орлого байхгүй, тогтмол ажил байхгүй гэжээ.

Утаатай тэмцэх хугацаат үүрэг үе үе өгөгдөж байсныг энэ дашрамд сануулахын сацуу тодорхой он зааж ажилгүйдэл, ядуурал, утаагаа зэрэг зэрэг шийднэ гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц улс төрийн мэдэгдэл олонтоо цухалзаж байжээ. Ажилгүйдэл, ядуурал, утаа, замын түгжрэлийг нэгэн зэрэг шийдчих бололцоо одоогоор алга байгаа ч санаж сэдвэл олон гарц байна аа. Хархоринд шинэ хот байгуулах төсөл яригддаг. Уриа дуудлага ч олонтоо цуурайтсан.

Гадаадын өндөр мэргэжилтэй эрдэмтэд, архитекторуудаар төслийг хийлгэх хэрэгтэй. Эко хот гэхэд л 300-400 мянган хүн амьдрахаар. Засаг захиргааны хот, үйлдвэр-үйлчилгээ-бизнесийн хот гэж тусдаа байж болно. Аймаг сумдын төвүүдийг хэрхэх тухай цогцолбор санал ч яригдаж байсан. Одоогийн 21 биш, 5 аймагтай, одоогийн 300 гаруй сум биш, 60 гаруй хошуутай гэсэн газрын зураг хүртэл хийгдэж байв. Ямар ч гэсэн одоогийн аймгийн төвүүд, сумын төвүүд хүнсний хэрэгцээгээ өөрийгөө бүрэн хангаад, үлдсэнийг нь дотооддоо зарж борлуулах, бүр экспортод гаргах тэр гарц руу шууд дайран ормоор байна.

Эцэст нь утааны эсрэг төр засгаас ийнхүү эрс тэс тэмцлийн зам сонгож байгаа бол, түүнээсээ ухрахгүй гэж байгаа бол, утаа таригч гол буруутан нь монголчууд бид өөрсдөө, утаа таригчид нь гэр хорооллын иргэдийн ихэнх нь гэж үзэж байгаа бол түүнийгээ ил зарлаад дээр миний бичсэн шиг торгох, хавчих, хөөх, нүүлгэх бүх аргыг хэрэглэх цаг нь болсон. Утааны эсрэг, утаа таригчдын эсрэг зүрх зориг гаргаж, өршөөлгүй хандагтун!

Нийтэлсэн Д.Баярхүү

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Утаа бол чимээгүй үхэл
Хэл солих
Мэдээлэл хайх