Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

5,399

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн мэдээлэл харилцааны сургалт зохиоэ байгуулж байна

11,208

“Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар нэвтрүүлэх” төсөл нээлтээ хийлээ

3

Монгол Улсад хиймэл оюуны технологийг хөгжүүлэх, тус чиглэлээр төрийн албаныхныг чадваржуулах нь маш чухал

10

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 11 сумын 75 тогооч оролцлоо

5

Төрөлжсөн ногоо, ургамлын гаралтай хүчит хүнсний эрэлт ихэсч байна

8

Хөнгөлөлтэй зээл олгосноор 256 ажлын байрыг бий болгожээ

1

Төл бойжилт 95.1 хувьтай байна

9

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

12

Өвөлжөөний хөл бууцанд ногоон тэжээл тариалах талаар сургалт явууллаа

10,322

PEF (Pulse Electric Field) технологиор хүнсний боловсруулалт шинэ үе рүү орж байна
ах

17,761

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хөдөө аж ахуйн салбарт иж бүрэн түншилнэ

17,760

Бэлчээрийн фотомониторингийн үр дүнг сайжруулах дадлага сургалт боллоо

17,657

Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэн, хамтарч ажиллана

17,460

Тариаланч М.Туул 300 м.кв талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж, нарийн ногоо тариалж байна

17,313

Хөдөлмөр зуслангаар дамжуулан хүүхдийг ахуйн амьдралд бэлтгэж байна

17,191

Монгол, Узбекистан хоёр улсын Хөдөө аж ахуйн яамд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

17,173

2050 он гэхэд үр тариа, ногоо, махны үйлдвэрлэлийг 50% нэмэгдүүлэх хэрэгтэй

17,171

Хоёр улсын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэхэд хөдөө аж ахуй хамгийн боломжит салбар гэв

16,970

Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж буй “Грийн групп”

16,961

Шавж, мөөгөнцрөөр талх бүтээжээ

16,640

Нийт нутгийн 48,7 хувьд зуншлага сайн байна

16,577

Төрийн албан хаагчдад зориулсан “Төрийн удирдлагын системийн тоон шилжилт” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ах

МНБҮХ: Үндэсний үйлдвэрүүдийг дэмжснээр ноосыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр өнөөдөр “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзаж ноос, ноолууран бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол ноос XI зуун” төслийн талаар мэдээлэл сонслоо.

“Могол ноос” ХХК-ийн захирал Эрдэнэбат, ноос боловсруулах салбарт инновацыг нэвтрүүлэх, эх оронч худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, ноосыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах, цаашид ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах асуудлыг цогцоор нь шийдэж, импортыг орлох, цаашлаад экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн дэвшилтэт технологи бүхий томоохон үйлдвэр байгуулж, ноос боловсруулах салбарыг хөгжүүлэх нь уг төслийн зорилго гэдгийг онцлов.

“Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Б.Ганбат “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн аж үйлдвэрийн салбарт онцгойлон анхаарч, хонины ноосыг 100 хувь эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдүүлэхийг чиглэл болгосон нь уг салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгчдэд томоохон урам зоригийн хөшүүрэг болсон. Төрийн тэргүүний шийдвэр гарсан даруйд уг салбарийн эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, холбооны гишүүдээс бүртсэн 40 орчим хүн нэгдэж салбарын асуудлыг цогцоор нь хөгжүүлэх уг төслөө боловсруулсан” гэдгээ уулзалтын үеэр хэллээ.

2011 онд УИХ-ыг 30-р тогтоол батлагдаж байв. Тогтоолын хэрэгжилтийн үр дүнд ээрэх үйлдвэрүүд техник технологийн шинэчлэлт хийж сүлжмэлийн зориулалттай нарийн ширхэгт утас үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулж, манай орны ээрмэлийн үйлдвэрлэл дэлхийн зах зээлийн өнөөгийн шаардлагын түвшинд хүрсэн. Мөн 16 аймагт эсгий, эсгий эдлэлийн жижиг үйлдвэр шинээр ашиглалтад орсон нь орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах, өртөг багатай, чанартай бүтээгдэхүүнээр орон нутгийн хэрэглэгчдийг хангахад хувь нэмрээ оруулсан. юм. Мөн ноос, хялгас, хялгас зэрэг түүхий эдийг ашиглан төрөл бүрийн ноосон дулаалга үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүд бий болж байна. Иймд уг салбарт оруулж буй санхүү, хөрөнгө оруулалтын болон хууль эрх зүйн дэмжлэгийн үр өгөөж нь эдийн засагт өндөр ач холбогдолтой тул төрийн тэргүүн хөнгөн аж үйлдвэрийн салбар луу чиглэсэн томоохон хөдөлгөөн эхлүүлээсэй хэмээн хүсч буйгаа салбарын төлөөллүүд илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хөнгөн аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Нэхээсгүй Эдлэл” хувьцаат компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Нэхээсгүй эдлэл” ХК нь 1989 онд Монгол Польшийн засгийн газрын хэлэлцээрээр Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр нэртэйгээр анх байгуулагдсан ба 1992 онд хувьцаат компани болгон зохион байгуулагдаж, 1997 онд бүрэн хувьчлагджээ. 1998-2000 онд ноос угаах үйлдвэрээ шинээр барьж ашиглалтанд оруулсан ба бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд шаардагдах ноосыг угааж 100% чанарын шаардлага хангасан түүхий эдээр дотоодын үйлдвэрүүдээ хангаж байна.

Тус компани нь жилд 1500 тн ноос угааж төрөл бүрийн ноос, ноосон бүтээгдэхүүн үйдвэрлэх хүчин чадалтай. Бүтээгдэхүүнээ хамгийн сүүлийн үеийн Австри, Германы шивэх технологиор бат бөх, ус нэвтэрдэггүй, удаан эдэлгээтэй үе давхрагаараа хуурдаггүй зэрэг давуу чанартайгаар үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлд нийлүүлдэг байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
МНБҮХ: Үндэсний үйлдвэрүүдийг дэмжснээр ноосыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах боломжтой
Хэл солих
Мэдээлэл хайх