Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар”-ын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг төрийн дээд одон медалиар шагналаа

28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

6

МУЭИС-ийн дэргэдэх “Монгол-Япон судалгааны төв” нээлтээ хийлээ

11

“Farm forum 2026” нэгдсэн уулзалт боллоо

13

Ч.Даваабаяр: Газар тариалан, мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхийн тулд орчин үеийн технологи, инновацыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг салбарын эрдэмтэн, судлаачид онцолж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

66

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

20

Монгол орны малын генетик нөөц, үржүүлэг селекци, мал аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

8

Давсны хэрэглээг багасгах аргууд

17

Дэлгэц удаан ширтэх нь нүдэнд болон бие махбодид хэрхэн нөлөөлдөг вэ?
ах

408

“Хүнсний үйлдвэрлэл, Технологийн их сургууль” оюутан суралцагчдаа үйлдвэрлэлийн бодит орчинд бэлтгэж байна

228

Үндэсний брэнд “Сүүн зайрмаг”-ийн үйлдвэрт ажиллалаа

70

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө

66

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

52

Дотоодын бүтээгдэхүүнийг төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

28

Хан-Уул дүүргийн ЗДТГ, дэргэдэх алба хэлтсийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

27

ЗҮҮН БҮС: МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХЭР, ХОНИЙГ ҮРЖҮҮЛЭХ, НООЛУУРЫН ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН МАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

26

АРХАНГАЙ: “Бага хангай” ХХК хөрс хамгаалах технологи ашиглан тариалалт хийж байна

23

ДАРХАН-УУЛ: 50 хоногийн хугацаанд 75 тн нөөцийн мах худалджээ

23

Улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна
ах

Улс орон, ард түмнээ эрүүл хүнсээр хангах ажилд сэтгэлтэй, зүтгэлтэй цаг заваа зориулан оролцохыг уриалъя!

Монголын сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар: Улс орон, ард түмнээ эрүүл хүнсээр хангах ажилд сэтгэлтэй, зүтгэлтэй цаг заваа зориулан оролцохыг уриалъя!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлагдсан УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтад Монголын сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоогоо төлөөлөн миний бие оролцлоо. УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хийгдсэн ажлын үр дүнг сонсоод төрсөн сэтгэгдэл, санал, уриалгыг гаргаж энэхүү бичвэрийг бэлдлээ.

Монгол Улсад “Хүнсний хувьсгал” өрнөөд 1 жил 8 сарын хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Хүнсний хувьсгалынхан бид юуг хийж бүтээв? Юуг орхигдуулав? Юунд анхаарах ёстой вэ?

Аль ч засгийн үед хувийн хэвшлийнхэн бид Төрийн тэргүүний итгэлийг хүлээж, ийм ойрхон ажиллаж байгаагүйг энд тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс ч хувийн хэвшлийнхэн тэр дундаа “Хүнсний хувьсгал” ТББ-ын хамт олон бид Төрийн тэргүүний гаргасан санаачлагыг дэмжин салбартаа хийх ажлуудаа төрийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллах шаардлагатай байна. Төрийн байгууллагууд ч хувийн хэвшлийнхэн бидний санал санаачлагыг үйл ажиллагаа, бодлого шийдвэртээ тусгаж өгч байж “Хүнсний хувьсгал” үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт, явц харьцангүй сайн явж байна. Гэсэн ч орхигдож буй асуудлууд ч байгааг энд бичье.

– Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлага байна

– Хувийн хэвшлийнхний хийж хэрэгжүүлж буй ажлын тайланг тайлагнаж буй мэт харагдлаа

– Төрийн байгууллагууд зөвхөн судалгааны байгууллага хэлбэрээр ажиллажээ

Эндээс харахад хэзээ бид олон улсын шаардлагад нийцсэн хүнсний үйлдвэрүүдтэй болох вэ? Хэзээ бид аюулгүй хүнсийг эргэлзэлгүй хэрэглэдэг болох вэ? Хэзээ бид импортын хүнсээ хянаж чаддаг болох вэ? Хэзээ Улаанбаатар хотруу ордог мах, сүү, ногоогоо үйлдвэрийн аргаар боловсруулж, шинжилгээнд хамруулж сурах вэ? Эдгээрийг хэн хариуцах вэ? энэ мэтчилэн олон ойлгомжгүй, хэн хариуцаж хариулах нь мэдэгдэхгүй асуудлууд байсныг орхигдуулж болохгүй.

Энэ бүхний эцэст Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарын  хэлсэн: Энэ ажлыг Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар хийх үүрэггүй. Төрийн байгууллагууд та бүхний хийх ёстой ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлж урагшлуулж байгаа гэдэг үг тун чиг үнэн санагдсаныг бичих нь зүйтэй биз ээ!

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад зөвхөн төрийн байгууллагууд оролцоод зогсохгүй эрдэмтдийн зөвлөлийн гишүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөллийн оролцоог хангасан нь туйлын зөв зохион байгуулалт байлаа. Одоо л хувийн хэвшлийнхэн бид ямар үүрэг оролцоотой “Хүнсний хувьсгал”-д оролцохоо тодорхойлж чадаж байна. Тиймээс доорх хэдэн саналыг хүргэе!

– “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн ХЯНАН ШАЛГАХ хороо хэлбэрээр ажиллуулах

– Зөвлөлдөх уулзалт дээр тавигдсан 9 төрийн байгууллагын илтгэл мэдээллээр судалгаа, харьцуулалт хийх

– Судалгааны дараагаар байгууллага бүрт санал, шаардлагыг бичгээр хүргүүлэх

– Өгсөн шаардлагын дагуу ямар ажил хийсэн талаарх мэдээллийг дараагийн Зөвлөлдөх уулзалт дээр сонсох

– “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмж, шаардлагыг УИХ-ын 36 дугаар тогтоол болон Засгийн газрын 63 дугаар тогтоолтой уялдуулан боловсруулах. Мөн хэрэгжүүлэх байгууллагад нь үүрэгжүүлэх зэрэг ажлыг эхний ээлжинд хийхээр төлөвлөх хэрэгтэй.

Хувийн хэвшлийн хариуцах ажил:

Хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж хийж буй үйлдвэрлэлдээ өсөлт гаргаж, төрийн байгууллагад мэдээлэлээ хүргүүлэх үүрэг хүлээх

Төрийн байгуулагуудын хариуцах ажил:

Хууль, Эрх зүйн орчныг сайжруулах, Лабораторийн чадамжийг дээшлүүлэх, Түгээлтийн системийг бий болгох, Хяналтын систем бий болгох, Стандартуудыг бий болгох, импортыг багасгах, Мэдээллийн систем бий болгох, Урамшууллын системыг зөв явуулах, ард иргэдийг мэдээллээр хангах ажлуудыг төр хариуцах

Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах асуудлыг урт хугацаандаа иргэдэд илүү өгөөжтэй байлгахад зөвхөн төрийн байгууллагууд хэрэгжүүлэх бус хувийн хэвшлийнхэн бидний оролцоо чухал юм. Тиймээс улс орон, ард түмнээ, хүнсний салбараа өөд нь татах ажилд идэвхи санаачлагатай цаг, заваа зориулан ажиллахыг уриалж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Улс орон, ард түмнээ эрүүл хүнсээр хангах ажилд сэтгэлтэй, зүтгэлтэй цаг заваа зориулан оролцохыг уриалъя!
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх