Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6,412

№129 | Хүнсний хувьсгал – Монголын мал, аж ахуйн салбарын алсын хараа 2025

18,635

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

16,720

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

5,291

Б.Алтангэрэл: Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж, экспортод гаргаж байна

15,987

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

15,538

Хятадад цэцэрлэгийн 233 хүүхэд хар тугалгад хорджээ

16,377

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

16,388

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ

1,173

1400 орчим иргэн, ААН хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэхээр саналаа өгчээ

18,075

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ
ах

18,635

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

18,247

“Монголын Эдийн засгийн форум-2025” зохион байгуулагдаж байна

18,075

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

16,720

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

16,388

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ

16,377

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

15,987

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

15,538

Хятадад цэцэрлэгийн 233 хүүхэд хар тугалгад хорджээ

10,876

Монголын эдийн засгийн форум 2025-д төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 2000 орчим төлөөлөл оролцож байна

6,412

№129 | Хүнсний хувьсгал – Монголын мал, аж ахуйн салбарын алсын хараа 2025

5,291

Б.Алтангэрэл: Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж, экспортод гаргаж байна

1,173

1400 орчим иргэн, ААН хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэхээр саналаа өгчээ

Малын мялзан, шүлхий, арьс товруутах зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Биотехнологийн үндэсний ууган үйлдвэр “Биокомбинат” ТӨХХК-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга Т.Мөнхтөр, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын өрийн удирдлагын хэлтсийн дарга Л.Гантогтох, Эдийн засаг, хөгжлийн яамны Үйлдвэржилт, дэд бүтцийн хэлстийн дарга Ш.Маргад, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн У.Марал нарын албаны хүмүүс ажиллалаа. Тус үйлдвэр нь малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх биобэлдмэл үйлдвэрлэдэг улсын ганц үйлдвэр бөгөөд өнөөдрийн байдлаар 47 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Монгол Улсын хэмжээнд ганцад тооцогдох тус үйлдвэр нь дэлхийн хөгжлөөс 30 жилээр хоцрогджээ. 100 жилийн түүхтэй тус үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж хуучирч, элэгдсэн бөгөөд шинэ үйлдвэр барих, тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай болсон байна. Одоогоор тус үйлдвэрийн 60-аад нэр төрлийн 400 гаруй тоног төхөөрөмжийн 40 хувийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон бөгөөд 30 хувь нь огт ашиглах боломжгүй болжээ. Тиймээс үйлдвэрийнхээ барилга, байгууламжийг шинэчлэх зорилгоор “Вирусын гаралтай вакцины шинэ үйлдвэрийн барилга, байгууламж” барих төслийг боловсруулсан байна. Төслийг Дэлхийн банкнаас санхүүжүүлэхээр яригдаж байгаа бөгөөд нийт санхүүжилт нь 40 сая ам.доллар. Санхүүжилт ойрын хугацаанд шийдэгдэнэ гэдгийг тус үйлдвэрийн удирдлагууд хэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүний аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс эрүүл хүнс, өвчингүй, эрүүл малын мах хэрэглэх нь чухал байна. “Биокомбинат” ТӨХХК нь жилд 21 төрлийн 40 сая тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үүнд 31 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин малын мялзан, шүлхий, арьс товруутах зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 3 төрлийн вакциныг импортоор авахад 65.5 тэрбум төгрөг зарцуулж байна. Тэгвэл “Биокомбинат” ТӨХХК-ийн шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар дээрх 3 төрлийн вакциныг дотооддоо үйлдвэрлэх, мөн өөрсдийн шинээр гаргаж авсан 8 төрлийн вакциныг нэмэлтээр үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр Монгол мал эрүүлжиж, “Хүнсний хувьсгал”-ын нэг томоохон зорилт бодитоор биелэлээ олно гэж харж байна.

“Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энх-Амар: Малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гол вакциныг улсын хэмжээнд манайх ганцаараа хийж байна. Вирусын гаралтай шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах зэрэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо энэ үйлдвэрээ түшиглэж үйлдвэрлэхэд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлага тулгарч байна. Хэрэв үйлдвэрийн барилга байгууламжийг шинээр барьж, тоног төхөөрөмжийг шинэчилж чадвал импортын вакциныг багасгах боломжтой юм. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын зорилттой уялдана гэж үзэж байна.  

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын 4-ийн:

е/ заалтад: Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, оношилгооны лабораторийг чадавхжуулах, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлэх, шаардагдах санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах.

Мөн “Биокомбинат” ТӨХХК нь “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогддог 3-5 жилийн хугацаатай, 5-6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн байна. Нийт 5 тэрбум төгрөгийн зээл хүссэн бөгөөд дээрх санхүүжилтээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөжээ.

Нэгэн цагт Азидаа тэргүүлдэг байсан “Биокомбинат” ТӨХХК нь Вирусын гаралтай вакцины шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжөө шинэчилж чадвал Монгол Улс импортын хамаарал бүхий 3 төрлийн вакцинаа дотооддоо үйлдвэрлэх боломжтой орчин үеийн дэвшилтэд биобэлдмэлийн үйлдвэртэй болох юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Малын мялзан, шүлхий, арьс товруутах зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой
Хэл солих
Мэдээлэл хайх