Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ

Хөдөө аж ахуйн салбарыг шинэ технологи инновацад суурилан хөгжүүлж, цаг уурын эрсдэлд дасан зохицсон, үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлнэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд бэлтгэн нийлүүлэх, хадгалах нэгдсэн тогтолцоог төрийн дэмжлэгтэй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг урамшуулж шинэчлэн байгуулна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, үр ашгийг 2 дахин нэмэгдүүлнэ. Газар тариалан, мал аж ахуйн тоног төхөөрөмжийг импортын тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтмолжуулна. Малын түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх сум дундын хоршооллыг бүсчлэн байгуулж, малчдад хувь эзэмшүүлнэ. Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон салбар болгон хөгжүүлнэ. Малчид, тариаланчдын залгамж халааг бэлтгэх аяныг хэрэгжүүлнэ. Мал, амьтны тандалт, хяналт үйлчилгээний технологид олон улсын стандартыг нэвтрүүлж, өвчний тархалтыг хязгаарлана. Малын эрүүл мэндийг хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, мал, амьтны гоц халдварт өвчний вакциныг олон улсын стандартад нийцүүлэн дотоодод үйлдвэрлэнэ. Малын чанар, үүлдэр сайжруулах судалгаа, шинжилгээг хувийн хэвшлийн байгууллагуудын зах зээлийн шаардлагатай уялдуулан, бизнесийн зарчмаар хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ. Орон нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, хүртээмжтэй зохион байгуулж, үржлийн аж ахуйг бүсүүдэд байгуулна. Малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлнэ. Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах бодлого баримталж, өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Малын тоо толгойн албан татварын зарцуулалтыг ил, тод болгож, малчдад тайлагнадаг процессыг сайжруулна. Гахай, тахиа, өндөг, зөгийн аж ахуй эрхлэх хувийн хэвшлийн санаачилгыг татвар, тарифын бодлогоор дэмжиж, импортыг бууруулна. Бороо, гадаргын усыг хуримтлуулах жижиг нуур, цөөрмүүд байгуулж, гадаргын усжуулалтын систем хөгжүүлэн, бэлчээрийн даацыг нэмэгдүүлнэ. Дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорийн аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногоо, жимс жимсгэнийн нэр төрлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангана. Хөрс, цаг уурын онцлогт тохирсон дотоодын баталгаат сортын үрийн хангамж, тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Хөдөө аж ахуйн салбар дахь татаас, дэмжлэгийг боловсруулах шатны үйлдвэрлэл рүү чиглүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. Худалдааны түнш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад худалдааны хориг, хязгаарлалтыг цуцалж, бүх боомтоор экспортолно. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг хагас болон гүн боловсруулах, инновац, технологи шингэсэн “ЦАГААН АЛТ” хөнгөн үйлдвэрийн цогцолборуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. Сүү, цагаан идээ, мах, ноолуур, арьс ширийг дотоод, гадаадын зах зээлд өндөр үнээр борлуулах боломжийг бүрдүүлнэ. Хөдөө аж ахуйн салбарыг ашигтай бизнесийн салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлж, нийлүүлэлтийг дэмжинэ. Малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж уургийн агууламж өндөр түүхий эд бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг хувийн хэвшилд нээлттэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэн, хөдөө аж ахуйн биржийн зах зээлийг олон талт, өрсөлдөөнт хэлбэрт шилжүүлнэ. Газар тариалангийн нийт эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, усалгаатай талбайн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, “Атар IV” дүгээр аяныг хэрэгжүүлнэ. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хөтөлбөрийг үргэлжлүүлж, гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дөрвөн улиралд бэлтгэн нийлүүлэх, хадгалах нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, иргэдийг хямд, чанартай мах, сүү, хүнсний ногоогоор хангана. Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавигдах шаардлага, стандартыг нэмэгдүүлж, эрүүл, чанартай хүнс хэрэглэх тогтолцоог сайжруулна. Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолонд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар малчдын орлогын тогтвортой байдлыг хангана. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлж, хоршоолохыг дэмжинэ. Хоршоодод олгож буй хамтын хариуцлагын 3-5 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэх бодлого баримтлана. Малчдад өвөлжөө, хаваржааны газрыг урт хугацаатай эзэмших, ашиглах, тэжээлийн ургамал тариалах боломжийг олгох эрх зүйн орчныг бий болгоно. Худаг гаргах, ногоон тэжээл тариалах, тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэгийг оновчтой болгоно. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх шалгарсан арга аргачлалыг сурталчилж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд дутагдалтай малын эмч, мал зүйч, зоотехникч мэргэжилтэн бэлтгэх бодлого баримтална. Малчдын боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын үйлчилгээг хоршоогоор дамжуулан шинэ түвшинд гаргана. Хоршоололд суурилсан хагас эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Малчид хоршоолох замаар мах, сүү, арьс шир боловсруулах цех байгуулах, ажлын байрыг сум бүрт нэмэгдүүлэх бодлого баримтална.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ
Хэл солих
Мэдээлэл хайх