Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

8

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүн, хэрэгжилттэй танилцлаа

63

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр үндэсний үйлдвэрлэгч “Еден” компанид ажиллалаа

25

“Монгол Улсад цэвэр технологи, инновацийн бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох” төслийн нээлт боллоо

30

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Өвөрхангай аймгийн “Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар форум”-д оролцлоо

330

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Тариаланчдын Их Дэлгүүр”-ийн нээлтэд оролцлоо

129

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр үр” ХХК-ийн шинэ үйлдвэрт ажиллалаа

85

Дотоодын үйлдвэрлэлээр сав, баглаа боодлын 50-60 хувийг хангах хүчин чадалтай болжээ

61

“Агрофийд” үйлдвэр 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна

54

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Түмэн шувуут” ХК-ийн өндөгний үйлдвэрт ажиллалаа

11

№136 | Хүнсний хувьсгал- Стратегийн түншлэлийн шинэ эрин
ах

330

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Тариаланчдын Их Дэлгүүр”-ийн нээлтэд оролцлоо

129

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр үр” ХХК-ийн шинэ үйлдвэрт ажиллалаа

85

Дотоодын үйлдвэрлэлээр сав, баглаа боодлын 50-60 хувийг хангах хүчин чадалтай болжээ

63

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр үндэсний үйлдвэрлэгч “Еден” компанид ажиллалаа

61

“Агрофийд” үйлдвэр 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна

54

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Түмэн шувуут” ХК-ийн өндөгний үйлдвэрт ажиллалаа

30

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Өвөрхангай аймгийн “Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар форум”-д оролцлоо

25

“Монгол Улсад цэвэр технологи, инновацийн бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох” төслийн нээлт боллоо

11

№136 | Хүнсний хувьсгал- Стратегийн түншлэлийн шинэ эрин

8

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүн, хэрэгжилттэй танилцлаа

Хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангадаг жишиг сүүний фермийг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв аймгийн Баянхангай суманд үйл ажиллагаа явуулж буй “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Төв аймгийн Засаг дарга И.Төмөрчөдөр нар “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

“Цуна Монгол Дай” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бямбадорж Төв аймгийн Баянхангай суманд хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судан өвс тариалах ажлаас фермерийн аж ахуйгаа эхлүүлжээ. Тэрээр хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг, жишиг болохуйц цогц ферм хөгжүүлэхийг зорьж байна.

Тус ферм нь нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү саах боломжтой Францын сүүний чиглэлийн 150 орчим Монбельярд үүлдрийн үхэртэй. Өдөрт дунджаар нэг тонн сүү сааж, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, бүрэн автомат саалтуур, сүүг вакум орчинд, агаартай урвалд оруулалгүй боловсруулж, түүхий сүүний амт, чанар, шимт байдлыг алдагдуулахгүйгээр температурын аргаар ариутгадаг. Үүнийг “Пастерийн арга” гэдэг байна. Ингэж боловсруулсан сүүг “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн 1800 сурагчдад өгөхөөс гадна томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна.

Фермийн 80 гаруй хувь автомат бөгөөд үхрийн баасыг хуримтлуулж, бордоо болгон ашигладаг эко эрчимжсэн мал аж ахуй юм.

Харүмафүжи сүүний фермийг ашиглалтад оруулахад “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээл томоохон дэмжлэг болжээ. Үүнээс гадна татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, сүүний урамшуулал зэрэг дэмжлэгүүд сүүний фермер хөгжих, өргөжих түлхэц болж байгааг онцолж байлаа

Одоогоор фермийн хүчин чадлыг бүрэн ашиглаагүй байгаа бөгөөд саалийн үнээний тоог хоёр дахин нэмэгдүүлэхэд 2000 сурагчтай гурван сургуулийн сурагчдыг цэвэр сүүгээр хангах боломжтой гэв.

Монгол Улс шингэн сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа бол сүүн бүтээгдэхүүний 51 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 49 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Сүүн бүтээгдэхүүний зах зээлээ бүрэн хангаж, гадагш гарах валютын урсгалыг зогсоохын тулд өндөр ашиг шимтэй фермерийн аж ахуйг хөгжүүлэх ёстой гэж энэ салбарынхан үзэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдсэн, цаашид кластераар нь дэмжих шаардлагатайг онцлов.

Хуваалцах
Сэтгэгдэл
1 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Anonymous
2024-12-11 12:48

Дотоодын үйлдвэрээ дэмжиж ажиллах нь маш чухал шүү.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангадаг жишиг сүүний фермийг хөгжүүлнэ
Хэл солих
Мэдээлэл хайх