Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

20

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

4

Д.Эрдэнэбулган: Ойн баялгийн өгөөжийг орон нутагтаа үлдээнэ

3

СЭЛЭНГЭ: Ургац хураалтын явц 9.8 хувьтай байна

8

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ

4

ГОВЬ-АЛТАЙ: Хүлэмжийн ургацыг уул уурхайн компанид тогтмол нийлүүлнэ

13

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

5

ХОВД: Ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна

5

ХӨВСГӨЛ: Сүү, цагаан идээний борлуулалт сайн байна

7

СҮХБААТАР: Үзэсгэлэн худалдаанд 120 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна

6

“Сэлэнгэ органик” шошготой бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ
ах

24

Улаан буудай, төмсийг 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангана

22

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

21

СЭЛЭНГЭ: Хушаатын тариаланчид га-гаас 35 центнер ургац авах зорилт тавьжээ

21

ОРХОН: Шинэ ургацын хүнсний ногоо 1500-3500 төгрөгийн үнэтэй байна

20

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

17

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

16

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

14

СЭЛЭНГЭ: Эрдэнэшишийн шинэ сортыг тариалалтад нэвтрүүллээ

14

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

13

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

8

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ

8

ДУНДГОВЬ: Айргийн баяраар уламжлалт хүнсээ сурталчилж байна
ах

Биокомбинат ТӨХХК малын вакцинжуулалтыг 40-45 хувьд хүргэх боломжтой болно

Монгол Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (LCP) төсөл, Биокомбинат ТӨХХК хамтран Шугаман эсийн технологи нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Уг төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл авахаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар өнөөдөр Биокомбинат ТӨХХК-д ажиллалаа. Шугаман эсийн технологи нэвтрүүлэх төслийн төсөвт өртөг нь 385 мянган ам.доллар буюу 1.3 тэрбум төгрөг болсон байна.

Уг төсөл хэрэгжсэнээр 1973 онд Унгар улсын тусламжтай байгуулагдаж байсан Биокомбинат ТӨХХК 50 жилийн насжилттэй хуучин тоног төхөөрөмжөө орчин үеийн дэвшилтэд технологи бүхий лабораторийн 24 нэр төрлийн тоног төхөөрөмж болгон өргөтгөж шинэчилсэн байна. Ингэснээр вирусийн гаралтай вакцины уламжлалт технологийг өөрчлөн шугаман эс (cell line)-ийн технологид шилжүүлснээр биотехнологийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтэрч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхи дээшилж, түүхий эдийн хараат байдлаас бүрэн ангижирч, вирусийн гаралтай вакцин, биобэлдмэлийн чанар, хүртээмж нэмэгдэх боломж бүрдсэн талаар Биокомбинат ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энх-Амар онцолсон юм.

Монгол Улс гадаад улсаас өндөр үнээр импортолдог бог малын мялзан болон үхрийн арьс товруутах зэрэг малын гаралтай өвчлөлийн вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэж, оношилгооны лаборатори бүрэн чадавхжаад байна.

Биокомбинат ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Б.Дуламсүрэн лабораторийн онцлог давуу тал, ажиллах орчин нөхцөл сайжирсан талаар ярьж, орчин үеийн дэвшилтэд технологитой болсноор вакцины дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, малын гаралтай өвчний оношилгоог цаг алдалгүй тодорхойлох боломжтой болсон гэсэн юм.

Тус ТӨХХК нь “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл”-ийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл хөнгөлөлттэй гурван тэрбум 490 сая төгрөгийн зээлд хамрагдан шингэн вакцины савлагааг автоматжуулах тоног төхөөрөмжөө сайжруулсан байна.

Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шингэн вакциныг савлах цехийн өрөө тасалгааг орчин үеийн GMP шаардлагад нийцүүлэн өөрчилж, үйлдвэрлэлд цэвэр орчин (clean room) бий болж, бүтээгдэхүүн бохирдох эрсдэлгүй болж, орчин үеийн автомат ажиллагаатай шинэ техник, тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Үйлдвэрлэлийн хүчин чадал одоогийнхоос 50-60 гаруй хувиар нэмэгдсэнээр нийт малыг вакцинжуулах хувийг 40-45 хувьд хүргэх боломжтой болж байгаа юм.

Биокомбинат ТӨХХК нь шинэ, техник, технологи нэвтүүлснээр үйл ажиллагааны зардал багасч, орон тоо хэмнэгдэж, түүхий эд материал, хөдөлмөр хамгаалал, дэд бүтцийн зардал болох цахилгаан, дулаан, уур, ус, нүүрсний зардал 10-30 орчим хувиар буурах юм байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Биокомбинат ТӨХХК малын вакцинжуулалтыг 40-45 хувьд хүргэх боломжтой болно
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх