Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Б.Баасандорж: Энэ жил 4 га газарт эрдэнэшиш тариалж 80 тонн ургац авсан

Малын ашиг, шимийг нэмэгдүүлэх зорилгоор үхэр болон хонинд зохиомол хээлтүүлэг хийж буй “Үржин удамших” ХХК-ийн захирал, мал зүйч, фермерч Б.Баасандоржтой ярилцлаа.

Зохиомол хээлтүүлгийн ач тусын талаар яриагаа эхлэх үү?

-Увс аймгийн нутагт дасан зохицох чадвар сайтай, гадны мах болон сүүний чиглэлийн хөлдөөсөн үрийг монгол үхэр болон хонинд зохиомлоор хээлтүүлснээр малын ашиг, шим арвин болох юм. Зохиомол хээлтүүлгийг малын ашиг, шимийг хурдан хугацаанд нэмэгдүүлэхийн тулд ашигладаг. Бид импортын үрийг авч ирээд монгол үхэр, хонинд суулгахаар F1 гээд монгол малын 50 хувь, гадаад үрийн 50 хувьтай төл гарна гэсэн үг. Энэ нь манай нутагт дасан зохицох чадвар сайтай төл гардаг. Эм төлийг нь үржүүлэгт ашиглаад, эр төлийг нь маханд нийлүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Зохиомол хээлтүүлгээр гаргаж авсан зургаан сартай хургыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болдог.

-Хөлдөөсөн үрээ хаанаас авдаг вэ?

-Дарханы Хонгорт байдаг Удмын сангийн төвөөс авдаг. Мөн үр оруулж ирдэг хувь хүмүүсээр дамжуулаад гадаадаас шууд авах боломжтой.

-Яаж яваад энэ чиглэл рүү орсон бэ?

-Би ХААИС-ийг зоо техникч мэргэжлээр 2022 онд төгссөн. Хоёрдугаар дамжаанд байхаасаа зүүн аймгуудаар үхэр болон хонины зохиомол хээлтүүлэг, хонин дээр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг ажилд дадлагаар явдаг байсан. Бие дааж энэ ажлыг хийгээд 3 жил болж байна. Анх ХААИС-ийн агнуур зүйн ангид орсон. Нэгдүгээр дамжаагаа төгсчихөөд Израил улс руу явж ажилласан. Тэнд мөөг болон тахианы фермерт 1 жил ажиллаад эргэж ирээд ахтайгаа зөвлөж байгаад энэ мэргэжлийг сонгож орсон. Тэгээд урд аймгуудад ажиллаж сурсан зүйлээ нутагтаа дэлгэрүүлье гэсэн зорилготой “Үржин удамших” ХХК байгуулаад энэ ажлыг эхлүүлээд явж байна. Үүнийг дэлгэрүүлэхийн тулд өөрөө үлгэр жишээ болъё гэсэн зорилгоор өөрөө бас фермер байгуулах суурь тавиад эхэлсэн. Малчин хүн байгалийн үзэгдлийг давахын тулд бэлтгэл ажлаа сайн хийх ёстой. Манай аймгийн малчдын хувьд мал тэжээх тал дээр тааруухан байна уу даа гэж ажиглагдсан.

-Зохиомол хээлтүүлэг гэхээр малчид ойлгож, хамтарч ажиллаж байна уу?

-Аймгийн хэмжээнд энэ жилээс ажиллаж байгаа болохоор хүмүүст нэг их хүрээгүй, малчид маань ашиг шимийг нь сайн мэдрээгүй байгаа болохоор одоохондоо захиалга бага байна. Урд жилүүдэд дандаа зүүн аймгуудаар ажиллаж байсан. Тухайлбал, “Түмэн шувуут”-ын Л.Эрхэмбаярын хонин дээр 4-5 жил зохиомол хээлтүүлэг хийсэн. Өнгөрсөн хавар ӨМӨЗО-ы Ордос хот руу явж хөврөл шилжүүлэн суулгахаар дадлагажаад ирсэн. Тэгээд дэлхийн банкны төслийн дэмжлэгтэйгээр хятад багш нар ирж Эрхэмбаяр гуайн хонин дээр хөврөл шилжүүлэн суулгах ажил хийсэн.

Тэр ажилд Монгол талаасаа хамтраад ажилласан. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул сумаар явж үхэрт зохиомол хээлтүүлэг хийж байсан. Хоёр жилийн өмнө хотын дарга Нямбаатар гуайн үхэрт бас зохиомол хээлтүүлэг хийж байлаа.

-Зохиомол хээлтүүлгийн хувьд үр тогтоц хэр баталгаатай болдог вэ?

-Өнгөрсөн жилийн хувьд хээлтүүлгээ хийчихээд буцаад хээлээ шалгасан чинь нийтдээ 180 хонинд хөврөл шилжүүлэн суулгасан байсан. Үүнээс 40 гаруй хувьтай хээл авсан байсан. Хөврөл гэдэг нь зохиомол хээлтүүлгээсээ илүү нарийн ажиллагаатай зүйл шүү дээ. Зохиомол хээлтүүлгийн хувьд байгаль цаг уурын байдлаас шалтгаалаад 60-80 хувьтай төллөдөг. Хэнтий аймгийн Дадал суманд Нямбаатар гуайн үхэр дээр очоод хээлтүүлэг хийхэд тасралтгүй 7 хоног бороо орсон. Иймэрхүү хүчин зүйлээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг.

-Зохиомол хээлтүүлэг хийсний давуу тал нь юу вэ?

-Бэлчээрийн даац хэцүүдэж байгаа энэ үед зах зээлийн эргэлтэд хурдан ордог. Одоо малчид тоонд биш чанарт анхаарах цаг болсон. Манай монгол үхэр гэхэд шүдлэн болж, хонь гэхэд төлөг болж байж зах зээлд нийлүүлж байгаа. Зохиомол хээлтүүлэг хийгээд малын ашиг шимийг нэмэгдүүлснээр хурга гэхэд 6 сартайд нь зах зээлд нийлүүлж болно. Зургаан сартай хурганы гулууз мах гэхэд 20 кг-аас дээш татдаг.

-Зохиомол хээлтүүлэг хийгээд гарсан төлөөр нь хуц тавьж болох уу?

-Монгол хонинд гадаадын хөлдөөсөн үр суулгаад гарсныг F1 гэж ярьдаг. Энэ төлөөр хуц тавьж болохгүй. F2, болж өгвөл F3 болгож байж хуц тавибал маш сайн гэж үздэг. F1 охин төлд нь гадаадын хөлдөөсөн үр суулгаад гарсныг нь F2 гэж байгаа. F2 охин төлд хөлдөөсөн үр суулгаад гарсныг нь F3 гэж байгаа. Үүний эр төлөөр хуц тавихад маш сайн.

-Цэвэр хуц худалдаж ирээд тавихад үнэ ханшийн хувьд ямар байдаг вэ?

-Хуц худалдаж авч тавихад үнийн хувьд өндөр байна. Үүлдэр наснаас хамаараад 3-8 саяын үнэтэй байдаг. Эхийн гэдсэнд байхад захиалга нь дүүрдэг гэж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд суффолк үүлдрийн хонь үржүүлдэг Баттулга гэдэг хүн ярьж байсан. Харин зохиомол хээлтүүлгийн хувьд ороо оруулах тариа хийх үү, үгүй юу гэдгээс хамаараад 25-50 мянга хооронд байдаг. Үхэрт 150 мянгаар хийж байгаа. Ганц хуцыг 8 саяар авч ирээд эрсдэлтэй. Түүний оронд зохиомол хээлтүүлэг хийлгэсэн нь хамаагүй ашигтай байдаг. Нэг хуц жилд 50 хонь хээлтүүлэх чадвартай гэж үздэг. Гэтэл тэр хонины үрийг аваад 1000 хонинд ч суулгах боломжтой. Зохиомол хээлтүүлэг хийхэд байгалийн ороо орсон үхэрт бол 5-15 минутад л хийнэ.

-Хамтарч ажиллах малчид урьдчилж захиалга өгөх үү?

-Бидэнтэй хамтарч ажиллах, зохиомол хээлтүүлэг малдаа хийлгэх малчин урьдчилж захиалга өгөх хэрэгтэй. Тэгээд бид хотоос үр азотоо захиалдаг. Бид захиалгагүй авч ирэх боломжгүй, аваад ирчихдэг захиалга ирэхгүй бол азот ууршаад алга болчихдог, хугацаа энэ тэр нь хэтэрчихдэг. Тийм болохоор урьдчилаад захиалах хэрэгтэй.

Фермер байгуулах ажил эхлүүлж байгаа гэсэн тэр талаараа ярих уу?

-Энэ жил ах, дүү нараараа нийлж “Баян адаргана эхлэл” нэртэй хоршоо байгуулаад, хөнгөлөлттэй зээлд хамрагдан техник, тоног төхөөрөмж, хар толгойд хадлангийн газар аваад эрдэнэ шиш тариалсан. Эрдэнэ шишээ мэргэжлийн дагуу даршлаад мөн аймагтаа анх удаа урландаж боогоод зах зээлд гаргасан. Энэ жилийн хувьд 4 га газарт эрдэнэшиш тариалж 80 тонн ургац авсан. Манай ах банк санхүүгийн мэргэжилтэй хүн. Номинд аудитын дарга хийж байгаад ажлаасаа гараад одоо ХААИС-ийн агрономчийн ангид сурч байгаа. Энэ жил төгсөнө. Ахтайгаа хамтраад ажиллахад сайхан байна. Нэг нь мал тал руугаа, нөгөө нь тариалан тал руугаа чиглээд ажиллаад хоршоод явах бодолтой байгаа. Ирэх жилээс фермер тал руугаа гүнзгийрч орно.

-Төр бодлогоор дэмжиж байна уу?

-Ашиг шимтэй мал өсгөж үржүүлсэн хүнийг дэмжих тал дээр төрөөс анхаарч ажилламаар байна. Мянган малтай хүнд аймгийн сайн малчин, улсын сайн малчин өгөөд байхаар бүх малчин түүх үлдээх, аварга болохын тулд малаа өсгөөд байдаг. Гэтэл бэлчээрийн даац хэцүүдээд байна. Түргэн хугацаанд эдийн засгийн эргэлтэд ордог ашиг шим сайтай шилмэл мал өсгөөд явах юм бол зудад орохгүй, орлого сайтай маллах боломжтой. Ганц манай аймаг гэлтгүй, Монгол улс даяар мал өсөөд бэлчээрийн даац хэцүүдэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Б.Баасандорж: Энэ жил 4 га газарт эрдэнэшиш тариалж 80 тонн ургац авсан
Хэл солих
Мэдээлэл хайх