Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнтэй хамтарч Бүсийн хүнсний брэндүүдийг гаргана

“Бүсчилсэн хөгжлийн” бодлогын гол зорилго нь Бүс, орон нутгийн онцлогт тулгуурлан, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, тухайн орон нутагтаа таатай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.

Ингэхдээ орон нутгийн хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангахад газар зүйн байдлаар нь бүсчлэн БҮСИЙН ХҮНСНИЙ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ гаргана.

Мөн 7 бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэртэй байдал хангагдан, хүн амын бүтэц, суурьшилт төлөвлөлтөд эерэг өөрчлөлт гарч, газар нутгийн онцлог, орон нутгийн нөөц боломжид тулгуурласан бие даасан өсөлтийг бий болгох юм.

Орон нутгийн хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангахад газар зүйн байдлаар нь бүсчлэн хөгжүүлж бүс бүрээс хүнсний ШИЛДЭГ ХОРШОО гаргана.

ХАНГАЙН бүс

Бүсийн хөгжлийн зорилго нь дэлхий дахинд монголын түүх, төрт ёс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурлан “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс” бөгөөд хот байгуулалтын дэд бүс болно.

  • Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.
  • Дэлхийн өв Увс нуурын сав, Монгол Алтайн нуруу-Хангайн нурууны байгалийн унаган төрх, олон угсаатны түүх, соёлын өв, эрчим хүчний нөөцөд түшиглэн “Эрчим хүчний төрөлжсөн бүс” бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс болгох юм.

БАРУУН бүс

  • Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.
  • Мөн бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болгохыг зорьж буй юм.

ХОЙД бүс

  • Орхон аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг байгуулна.
  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Хөвсгөл, Булган аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.
  • Орон нутгийн хөгжлийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.
  • Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болно.

ТӨВИЙН бүс

  • Эрүүл хүнс, түүхий эд бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлнэ. Дархан-Уул аймагт бүсийн хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлнэ.
  • Дархан-Уул аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг байгуулна.
  • Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.
  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.

ЗҮҮН бүс

Бүсийн хөгжлийн зорилго нь Зүүн Хойд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хан Хэнтийн нуруу, Дорнод Монголын байгалийн экосистем, Дэлхийн өв Бурхан халдун, Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёлын өвд түшиглэн “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болно.

  • Дорнод аймагт бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах барилгын материалын хангамжийн төв байгуулна.
  • Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.
  • Дорнод аймагт хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлнэ.
  • Дорнод аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг байгуулна.
  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Дорнод аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.

ГОВИЙН бүс

Бүсийн хөгжлийн зорилго нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болно

  • Говийн бүсэд хүнд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.
  • Говьсүмбэр аймагт бүсийн хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлнэ.
  • Өмнөговь аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг байгуулна.
  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Дорноговь аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.
  • Өмнөговь аймагт мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв байгуулна.
  • Чойр хотыг логистикийн төв, хуурай боомтод түшиглэн олон улсын худалдааны төв, оёдлын кластерын загвараар хөгжүүлнэ. Бүсийн хөгжлийн зорилго нь Төв болон Зүүн Хойд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль орчны зохистой бүтэцтэй, 20 минутын үйлчилгээний хүртээмжтэй төвүүд бүхий хот болж “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” болно.

УЛААНБААТАРЫН бүс

  • Багахангай дүүрэгт эрдэс, түүхий эдийн нөөцөд тулгуурлан зах зээлийн эрэлтийг хангах шилний үйлдвэрийг байгуулна.
  • “Агросити” эдийн засгийн тусгай бүсийг байгуулна.
  • Малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшнийг сайжруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг байгуулна.
  • Багануур хотод хүнд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.
  • Улаанбаатар хотын зүүн болон баруун бүсэд олон улсын ачаа тээврийн терминал, дэд төвүүдэд хүнсний агуулахыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барина.
  • Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор байгуулна.
  • Нийслэл орчмын бүсэд сүү, тахиа, хүлэмжийн аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлнэ.
  • Улаанбаатар хотод “Биокомбинат”-ыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, өргөтгөнө.
Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнтэй хамтарч Бүсийн хүнсний брэндүүдийг гаргана
Хэл солих
Мэдээлэл хайх