Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн гурван том үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна.
Энэ хүрээнд олон хууль эрх зүйн таатай боломжууд бий болж байгаагийн нэг нь УИХ-аас баталсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36-р тогтоол юм.
Тус тогтоолыг 24 төрийн байгууллага хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан дагуу Хүсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны төлөөллүүд тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд танилцууллаа.
Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг төлөөлөн:
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТЗУГ-ын дарга Г.Батбаяр
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Одхүү
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны ахлах референт Д.Цэвээндорж
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарыг шатахуунаар тогтвортой хангах, Азотын бордооны үйлдвэр байгуулах зэрэг дэмжлэг үзүүлэх боломжтой юм.
Манай улс сард 80 мянган тонн дизель түлш хэрэглэдэг бөгөөд үүний 10 мянган тонныг нь газар тариалангийн салбарт зориулдаг. Шатахуун, түлшний үнэ тогтворгүй байгаагаас энэ салбарт үйл ажиллагаа нь тасалдах эрсдэл тулгардаг тул Засгийн газраас ургац хураалтын үед шатахууны үнийг тогтвортой үнээр нийлүүлэхээр шийдвэрлэсэн нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй уялдах юм.
Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж байна. Тус үйлдвэрээс ялгарсан хүхэрийг дахин үйлдвэрлэлд оруулж азотын бордоо үйлдвэрлэх боломжтой гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэллээ.