Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

Засгийн газар улаанбуудайн 100 мянган тн нөөц бүрдүүлэхээр болж, тариаланчдын борлуулалтыг баталгаажуулав

12

Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод Евразийн эдийн засгийн холбооны зах зээлийн боломж, стандартын талаар танилцуулав

11

Ховд аймагт үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 10 хувиар нэмэгджээ

12

Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн төвийн бүсийн зөвлөлдөх уулзалт боллоо

4

Нийслэл, дүүргээс зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхнийг Зөвшөөрлийн тухай хуулийн хэлэлцүүлэгт урьж байна

32

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

13

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

8

ДАРХАН-УУЛ: Нөөцийн мах худалдаанд гаргана

3

Канад улсад зохион байгуулагдах SIAL хүнсний салбарын үзэсгэлэн

68

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв
ах

99

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IX хуралдаан боллоо

68

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

40

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

35

“Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” төслийн хүрээнд үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар хурал зохион байгуулагдлаа

32

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

31

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна

20

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах гэж байна.

13

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

12

Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод Евразийн эдийн засгийн холбооны зах зээлийн боломж, стандартын талаар танилцуулав

12

Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн төвийн бүсийн зөвлөлдөх уулзалт боллоо

11

Ховд аймагт үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 10 хувиар нэмэгджээ

10

Чиа үрийг тарагтэй хэрэглэх нь цусан дахь сахарт хэрхэн нөлөөлдөг вэ?
ах

Г.Занданшатар: Хүнсний салбарт эрхзүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр /2022.09.19/ Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ.

Уг арга хэмжээ нь Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийслэл, орон нутгийн 600 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцож байна.

“Намрын ногоон өдрүүд-Үндсэний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээний эхэнд үндэсний томоохон үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн парад болсон юм. Энэхүү арга хэмжээг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр, “УИХ-аас Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36-р тогтоолыг батлан хүнсний үйлдвэрлэлээ дэмжих, дотоодын зах зээлийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Уг тогтоол нь таван томоохон зорилтын хүрээнд 42 үйл ажиллагааны чиглэл, 114 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улс хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох шаардлагатай учир эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Энэ үеэр мастер тогооч нарын бүрэлдэхүүн “Алтан намар” нэртэй ногоотой хуургаар иргэдэд үнэгүй үйлчилж байсан бол Дархан-Уул аймгаас ирсэн оролцогч нар айргийн шар тостой сүүтэй цайгаар хүмүүсийг дайлж байлаа.

Энэ жилийн хувьд хүнс үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 2000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэн нь урьд өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээг хамарсан үзэсгэлэн болж байгаа юм.

Үзэсгэлэнд оролцож байсан үндэсний үйлдвэрлэгч, тариаланчид “Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн” жил бүр зохион байгуулагдаж хийсэн бүтээсэн зүйлээ олон түмэнд үзүүлэх, үр шимээ харуулах боломжийг олгодог хэмээн сайшааж байлаа.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын үйлдвэрлэгч С.Цэцэгээ:

-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээнд энэ жил анх удаагаа оролцож байна. Уг үзэсгэлэнд дөрвөн төрлийн бяслагаараа оролцож байгаа. Манай бүтээгдэхүүн удаан хугацаанд хадгалагдаж болдог гэдгээрээ онцлог. Мөн эх орондоо сарлагийн сүүгээр үйлдвэрлэсэн учир илүү тансаг бөгөөд үнэ цэнтэй. Харин үндэсний үйлдвэрлэгч бидэнд тулгардаг асуудал нь гаднын импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж тэр дундаас танигдаж гарах. Тиймээс хүнсээ дотооддоо 100 хувь хангаж, импортын бараанаас татгалзах хэрэгтэй. Намрын ногоон үзэсгэлэнгийн хувьд бидний хийсэн бүтээсэн зүйлтийг нийтэд таниулах маш том ач холбогдолтой гэж харж байгаа.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын үйлдвэрлэгч Г.Хаянхярваа:

-Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнд 10 дахь жилдээ оролцож байна. Өвөрхангай аймгийн Хужирт сумд “Хужирт цагаан” гэдэг компани байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх уламжлалт цагаан идээн дээрээ суурилаад 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэхүү үзэсгэлэнд бүх төрлийн бүтээгдэхүүний дээжээсээ авчирсан. Иргэдийн зүгээс сүүн чихрийг их сонирхон авч байгаа. Харин ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал аяныг цаг үеэ олсон зөв ажил гэж харж байна. Энэ аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч бидэндээ ээлтэй олон хууль баталж, дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариаланч Н.Гантөмөр:

-Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн анх 2001 онд зохион байгуулж байсан. Тэрнээс хойш жил бүр оролцож байна. Зөгийн бал, даршилсан ногоо, хүлэмжийн ногоо зэргээрээ үзэсгэлэндээ оролцож байгаа. Энэхүү нэгдсэн арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаад үнэхээрийн баяртай байдаг. Харин ногоо тариалахад олон асуудал тулгардаг. Эдгээрийг шийдэж дорвитой арга хэмжээ авна гэдэгт итгэж байгаа. Хүнсний хувьсгал гээд аян улс даяар өрнөж байгааг сонссон. Уг аян нь бидэнд үр өгөөжээ өгч, их зүйл хийнэ гэж хүлээж байгаа.

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн нь эх орны хөрсөнд ургасан Монгол ургацын дээж, орон нутгийн зан заншлыг харуулсан брэнд бүтээгдэхүүн, нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн ур ухаан шингэсэн бүтээлүүдийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд хүргэдэг онцлогтой.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Г.Занданшатар: Хүнсний салбарт эрхзүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна
Хэл солих
Мэдээлэл хайх