Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг говийн бүсэд ил талбай, хамгаалагдсан хөрсний гэж хослуулах нь чухал байна

Байгаль цаг уурын хүнд нөхцөлийг даван туулж нутгийн хөрсөнд эрүүл хүнсний ногоо тариалахаар хөдөлмөрлөж яваа түүнийг Дамбийнямын Зулбаяр гэдэг. Ургамал зүйч мэргэжилтэй тэрбээр Монгол-Оросын хамтарсан УБТЗ-ын Сайншанд өртөөнд олон жил ажилласнаас гадна Дорноговь аймгийн Улаан загалмайн хорооны даргаар ажиллаж хүмүүнлэгийн үйлсэд ч хүчин зүтгэж явсан юм.


Харин өөрийн хүсэл тэмүүлэл, ургамал судлаач мэргэжил, хоббидоо хөтлөгдөж жилийн өмнөөс хүнсний ногоо тариалахаар зориг шулуудан эдүгээ 30х35 харьцаатай 1050 м.кв хашаанаасаа өнгөрсөн тавдугаар сараас эхэлж салат, навч, бууцай, юуцай, сонгино, долоодугаар сараас өргөст хэмх, улаан лооль тариалж тодорхой хэмжээгээр худалдаанд гаргажээ.

Энэ жил төмс 500 кг, тарвас 300 кг амтат гуа 200 кг-ыг тус тус хураан авахаар төлөвлөсөн бөгөөд өөрийн хэрэгцээний хашаанаасаа шарсан махны газрууд, жимс, хүнсний ногооны дэлгүүрүүдэд хангалт хийдэг юм. Үүнээс гадна хашаандаа сухай бургас, үрээр хайлаас, яманашики сакура, уулын сакура зэргийг бага хэмжээгээр тарьжээ.

Говь нутгийн эрс тэс уур амьсгал, ширүүн салхинаас үүдэж өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа хүлэмжээ салхинд унагасан тэр шантардаггүй нэгэн. Тэрбээр хүнсний ногоо тариалах нь тухайн хүнд хөдөлгөөн хийх хангалттай үндэс болдог бөгөөд эрүүл агаарт эрүүл амьдрах боломжийг олгодог хэмээн онцолсон юм.

Түүнтэй уулзаж хүлэмжийн аж ахуй хийгээд эрүүл хүнсний талаар хөөрөлдсөн юм.

-Эх орны хөрсөнд ургуулсан эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх нь хүн бүр эрүүл аж төрөхийн үндэс. Цаашлаад тогтвортой хөгжлийг хангах суурь хүчин зүйл болоод байна. Өрхийн тариалан таны гэр бүл болоод орон нутгийн хувьд ямар өөрчлөлт авч ирэх вэ?

-Мэдээж эрүүл хүнс хэрэглэж байж л эрүүл аж төрөх боломжтой. Өөрсдийн жилийн хэрэгцээгээ бүрэн хангачихна. Илүү гарсныг нь зарж борлуулна. Хаа холоос тээвэрлэсэн, хонож өнжсөн бүтээгдэхүүн хэрэглэх, хашаандаа тариалсан ногоо хэрэглэх хоёрт тэнгэр газар шиг ялгаа бий. Айл өрхүүд хашаандаа хэрэгцээний хүнсний ногоогоо өөрсдөө тариалах, цаашлаад хоршин хөдөлмөрлөж, шинэ технологид суурилсан хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж байж л бид хүнсний аюулгүй байдлыг хангаж чадах болов уу. Мэдээж аливаа өөрчлөлтөд цаг хугацаа орно. Санаачлаад хэрэгжүүлээд эхэлбэл нэг л өдөр өөрчлөгдөн хөгжих болно.

Ил талбайн тариалалт байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай оронд олон эрсдэлийг дагуулж байна. Харин сүүлийн жилүүдэд хамгаалагдсан хөрсний буюу хүлэмжийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх санаачилга хүчтэй өрнөж эхэллээ?

-Сүүлийн жилүүдэд говь хээрийн бүсэд салхитай өдрийн тоо нэмэгдсэний дээр өдөр, шөнийн температурын зөрөө их гардаг боллоо. Үүнээс хамааралтай жимслэлт цөөрч, нэгэнт бойжсон жимс өсөлт гэх өвчлөлд хялбар нэрвэгдэж, тамир суултгүй болж байна. Хамгаалагдсан хөрсний буюу хүлэмжийн аж ахуйн салбар манай улсад хөгжөөд цөөнгүй он жилүүд өнгөрсөн боловч бүс нутгуудын цаг уур орчны нөлөөнд тохирсон технологийн хувьд шинэ салбар болчихоод байгаа юм.

Ил хөрсний ногооны үйлдвэрлэл нь богино хугацаатай төдийгүй хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлээс 3-5 дахин, өвлийн хүлэмж хийхээс 10-15 дахин бага бүтээгдэхүүний гарцтай байдаг. Дээр нь ус чийг, шим тэжээлийн алдагдал, ууршилт гээд энэ технологийн арга барил үнэхээр хуучирчээ.

-Хүнсний ногоо тарьж ургуулахад иргэдэд хамгийн түрүүнд тулгардаг ямар бэрхшээл байдаг вэ?

-Манай говийн бүс нутагт ил талбайн болон хамгаалагдсан хөрсний хүнсний ногооны үйлдвэрлэлийг хослон явуулах, үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөтлөн аж ахуй эрхлэх чадварыг иргэдэд суулгах зайлшгүй шаардлага бий. Олон жил хүнсний ногоо тарьж ашиг шимийг нь хүртэж байгаа иргэд цөөнгүй. Газар нутаг хөрсөө зөв сонгоод тариалдаг ил ногооны туршлагатай иргэд ч манай говьд бий. Гэхдээ хүмүүс ийм ч бордоо, тийм ч бордоо сайн гээд өвчлөл хортонтой тэмцэх бодист шуурч хайран цаг заваа алдаад байх шиг. Нийлэг хальсан хүлэмжний хөлрөлт ихэсч навч ургамал дээр шүүдэр болон хөлдөлтийн уналт дуслууд гардаг. Нарны тухайн үеийн тусгалаас шалтгаалж навч толботон түлэгдэхэд үүнийг өвчлөл гэж андуурдаг тал ч бий. Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд ийм хандлага нийтлэг байгаа нь санаа зовоосон зүйл болчихоод байгаа юм.

-Тэгэхээр энэ чиглэлийн сургалт сурталчилгаа, иргэдэд хүргэх мэдээлэл хамгийн чухал байх нь?

-Адаглаад хамгаалагдсан хөрсний барилга байгууламж шилэн хүлэмж болон дарлага, түүний давуу талуудыг сайтар ойлгуулан сургаж дадлагажуулах ажлуудыг сурталчлан хийх шаардлагатай байгаа. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо нэмэгдээсэй гэж хүсдэг.

Та өрхийн аж ахуйн тариалан эрхлэхээс гадна Дорноговь аймаг дахь Политехник коллежид фермерийн аж ахуйн багшаар ажилладаг. Энэ чиглэлийн сургалт сурталчилгааг сурагч оюутнуудад ч өргөн хүрээнд хүргэдэг байх?

-Миний анхны мэргэжил ургамал судлаач. Газраас ургаж буй бүхэн амьтай учраас миний мэргэжил хүнсний ногоо тариалах ажилд нэмэр болдог гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийнхээ онцлогийг амьдралд олж авсан туршлагатайгаа уялдуулж чадан ядан ажиллаж л байна.


Дорноговь аймгийн Политехник коллеж бол орон нутагтаа анхны дөрвөн улирлын хүлэмжийг байгуулж оюутнууддаа онол- практикийн хичээлийг хослуулан явуулж байгаа байгууллага. Сургалтын хүлэмж ашиг гаргадаггүй. Тайралт таналт дээр буруу ургуулж зөв болгон тайруулдаг учраас үйлдвэрлэлийн үр ашиг бага. Мөн элдэв өвчлөл, хортонтой хэрхэн тэмцэх талаар зохиомол өвчлөл үүсгэдэг. Энэ зун тарвас, амтат гуа, хоёр сортын хэмх, төмс, үйлдвэрлэлийн хэмжээнд, туршилт судалгааны чиглэлээр гурван сорт чинжүү, уутат хэмх, хоёр сорт лооль тариалсан.


Харин зуны хугацаанд ил талбай болон зуны нийлэг хүлэмжээс бүтээгдэхүүн авна. Өвлийн хүлэмжид олон төрлийн ногоо нэг дор тарих боломжгүй, тийм технологи ч байхгүй. Ургуулж байгаа бүхэн хоорондоо ханьсах, эсвэл харшлах явдал гарах бөгөөд технологи зөрөх гээд олон хүчин зүйл бий.

Хамгаалагдсан хөрсний хүнсний ногооны үйлдвэрлэл нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бусад салбартай харьцуулахад жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах бөгөөд хамгийн нарийн технологи шаарддаг илүү эрчимжсэн байдгаараа онцлог.


Үүнд л тэнцсэн ур ухаантай тэсвэр тэвчээртэй мэдлэг чадвартай иргэдийг олноор сургаж дадлагажуулах юм сан гэж боддог. Дээрээс нь сургуулийнхаа хамтын ажиллагааны хүрээнд хүнсний ногоо тариалах хүсэл сонирхолтой байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сургалт явуулах, нийгмийн бусад сонирхлын бүлгүүдтэй хамтран ажиллаж туршлагаа хуваалцах, шинэ мэдлэг олгох үйлсэд хүчин зүтгэж байна.

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаанчаар хандах, илүү өргөн мэдлэг мэдээлэл хуримтлуулах шаардлага гарах нь?

-Сүүлийн үеийн ололт амжилтыг нэвтрүүлэн хүнсний нарийн ногоо ургуулах агротехнологийг орчны экологитой нь нийцүүлэн судлах замаар боломжит орчин нөхцөлийг нь бий болгох нь чухал гэж боддог. Өөрөөр хэлбэл, ургамал ургах таатай бичил орчныг бий болгоход хими, физик, хөрс судлал, биологийн шинжлэх ухаан гээд олон салбарууд уялдаж нягт холбоотой харилцан ажиллаж байж л энэ аж ахуй хөгжинө. Гол нь л нэгж талбайгаас хураан авах ургацыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах, жилийн дөрвөн улиралд ижил тогтвортой бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хамгийн чухал.

Хүнсний ногоог хөрсгүй ургуулах технологи манай улсад дөнгөж орж ирж байхад дэлхий дахинаа бүүр агаараас шим тэжээлээ аван ургуулах технологи нэвтэрчихсэн байх жишээтэй. Хүлэмжийн тухай онцолбол нэг талт, хоёр талт, нарлаг нийлэг, шилэн өвлийн үржүүлгийн, дарлага, гүний, дулааны гээд олон янз хэмээн тэрбээр өгүүллээ.

Дорноговийнхны зорилт буюу өөрчлөлтийн эхлэл

2022 онд Дорноговь аймгийн хэмжээнд 119 өрх 23 аж ахуй нэгж 136 га талбайд тариалалт хийж 579 тонн ургац хураан авахаар төлөвлөсөн бөгөөд аймгийн хэмжээнд ургац хураалт 17.2 хувьтай. Харин 62 га талбайд хүнсний ногоо, 15 га талбайд жимс жимсгэнэ, 34 га талбайд малын тэжээлийн ургамал тариалжээ. 2018 оноос эхлэн өрхийн тариалан эрхлэгчид, хүлэмжид ногоо тарих иргэдийн тоо огцом нэмэгдэж эдүгээ 10 аж ахуй, 85 иргэн хүлэмжид ногоо тариалж буй.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ХХААГ

Дээрх тоон мэдээллээс харахад хамгаалагдсан хөрс буюу хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо Дорноговь аймгийн хэмжээнд сүүлийн гурван жил нэмэгдсэн үзүүлэлттэй. Иргэд эх орны хөрсөнд цэвэр органик бүтээгдэхүүн тариалж өөрийн болон хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлэх хүсэл зорилго нэмэгдэж буй нь өөрчлөлтийн эхлэл юм. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн тариаланчид хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 13 орчим хувийг хангаж байна.


Говийн тариаланчид хоорондоо туршлага солилцох, хамтран ажиллах зорилгоор “Дорноговийн тариаланчид” ТББ-ыг үүсгэн байгуулаад буй бөгөөд тариалан эрхлэгчдийн 60 гаруй хувийг өрхийн тариалан эзэлж буй.

Дорноговь аймагт анх 2011 онд Чехийн Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол төмс” хөтөлбөрийн санхүүжилтээр байгуулсан агропаркийн үйл ажиллагааг орон нутгаас “Мөнх-Ашиг” хоршоо гэрээгээр гүйцэтгэж говийн нөхцөлд тариалж болох хүнсний ногооны шинэ сортууд, төрөл бүрийн модлог ургамал тариалж үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилтыг хийж гүйцэтгэж байгаа юм.

Цаашид газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд бага талбайгаас ашиг шим ихтэй ургац хураах, хүлэмжийн аж ах ахуйг хөгжүүлэх, хоршиж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дотоодын хэрэгцээний ихэнх хувийг хангадаг болох зорилт тавьсан гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Мөн “Нарлаг” хүлэмжийн цогцолбор байгуулах ажлын хүрээнд Сайншанд суманд 920 м.кв талбай бүхий нарлаг хүлэмж байгуулах хоёр иргэний төслийг дэмжиж ЖДҮХС-гаас 47,0 сая төгрөгийг санхүүжүүлснээр 800 м.кв нарлаг хүлэмж байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Аймаг орон нутгаас хамгаалагдсан хөрсөнд тариалалт хийхийг дэмжиж хүлэмжийн хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах худаг ус гаргахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамжийг нэмэгдүүлж хүнсний аюулгүй байдлыг онцгой анхаарах асуудлыг дэвшүүлсэн. Цаг уурын тааламжгүй нөхцөлд шинэ ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах нь манай улсын хамгийн чухал зорилт болоод байгаа юм. Манай улс ирэх 5 жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьсан. Эх орны зүүн өмнөд бүсийн хилийн манаа Дорноговь аймагт эх орны хөрсөнд ургуулсан эрүүл хүнсний ногоо тариалж буй ажил ямар байгааг тоймлон дурдлаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг говийн бүсэд ил талбай, хамгаалагдсан хөрсний гэж хослуулах нь чухал байна
Хэл солих
Мэдээлэл хайх